Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цахимд нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаанд сурагчид амжилттай оролцлоо

 

“Цахимд нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаан сурагчид амжилттай оролцлоо Мазаалай баавгайн тархац Монгол орны баруун өмнөд хэсэгт Говь-Алтай, Баянхонгор аймгийн хил залгаа таван сумын нутгийг дамнан оршдог. Мазаалай баавгай монгол орны нэн ховор амьтан юм.

“Цахим нутагшсан мазаалай нөлөөллийн аян”-ы хүрээнд сурагчдын дунд “Цахимд нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаан өчигдөр зохион байгууллаа. Энэхүү гар зургийн уралдаанд “Арту урлан”-гийн 6-15 насны 20 гаруй сурагчид оролцож, зурах ур чадвараа өрсөлдсөн. Тэмцээнд оролцсон сурагчдын хувьд мазаалай баавгайн талаарх мэдээллийг зурагт болон цахим орчноос авдаг. Нэн ховор амьтан, говьд амьдардаг гэдэг мэдээллээс өөр дэлгэрэнгүй сайн мэдэхгүй гэдгээ хэлж байлаа. Гар зургийн уралдаанд оролцож,   мазаалай баавгай талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсондоо  баяртаа байгаагаа хэлж байв.  

  • Зургийн уралдааны тэргүүн байрт М.Марал “Говийн хүрэн”
  • Хоёрдугаар байрт Б.Бямбажаргал “Сүрэгтээ нэгдсэн мазаалай”
  • Гуравдугаар байрт М.Гэгээн-Эгшиг “Алмаасан цаг”
  • Тусгай байрт Д.Сүндэръяа “Монголын бахархал” зургуудаар байр эзэлсэн.  

Мазаалай баавгайг нэн ховор амьтан гэдгийг мэдсэн учраас илүү сайн уншиж судална

 

М.Марал: Зураг зурах сонирхолтой. Багаасаа зураг зурж эхэлсэн. Номноос хараад зургаа зурдаг байсан. Одоо бол сэдэв, зохиомол, хар зураг, загварыг гээд бүх чиглэлд зурж сурахаар суралцаж байна. Би хувцас дизайнер болох сонирхолтой учраас зурах чадвараа сайжруулахаар сургалтад хамрагдаад явж байна. Өнөөдрийг зургийн маш хурдан хугацаанд зурлаа. Төвлөрч удаан сууж зурсан бол бүр чанартай болох байлаа. Тэргүүн байр эзэлсэндээ маш баяртай байна. Ерөнхийдөө мазаалай талаар мэдээлэл муутай. Нэн ховор амьтан гэдгийг мэдсэн учраас илүү сайн уншиж судална гэж бодож байна. Зураг зурах олон талын мэдлэгтэй болдог. Мөн маш сайн төвлөрч сууж сурдаг. Манай ээж намайг зураг зурахад маш сайн дэмждэг.

 

Би хичээлээсээ мазаалай тухай мэдээллийг нэлээд их олж авсан учраас зурхад амар байсан

 

 

Б.Бямбажаргал: Би зургийг багаасаа зурж эхэлсэн. Зураг зурахаар гоё мэдрэмж төрдөг. Манай аав ээж өвөө бид нараар байнга зураг зуруулдаг. Манай өөв аав хоёр архитектурын мэргэжилтэй. Намайг зураг зурж сурахад нэлээд түлхэц болсон. Арту урланд суралцаж эхлээд зургаан сар болж байгаа. Анх удаа зургийн уралдаанд орж хоёрдугаар байранд орсондоо маш их баяртай байна. Би хичээлээсээ мазаалай тухай мэдээллийг нэлээд их олж авсан учраас зурхад амар байсан . Өөрийгөө байр эзэлнэ гэж бодсонгүй. Маш их баяртай байна. Сэдвийн зураг зурахдаа мэдэхгүй байх байвал интернэтээс мэдээллийг харж баяжуулж зурдаг. Сэдвийн зураг зурахад нэлээд хэцүү шүү. Зохиомол болон хар зураг зурхад арай л амар хэлбэр байдаг.

    Мазаалай баавгайг сайн мэдэхгүй гэсэн зурагтаар харж байсан учраас төсөөллөөрөө зурсан

 

 

Д.Сүндэръяа “ Би зургийг дөрвөн настайгаа зураг зурж эхэлсэн. Зураач болох мөрөөдөлтэй. Мөрөөдлөө биелүүлэхээр зургийн дугуйлан явж эхэлсэн. Том болоод уран зураач болно. Өнөөдрийн тэмцээнд тусгай байр эзэлсэндээ маш их байртай байна. Мазаалай баавгайг сайн мэдэхгүй гэсэн зурагтаар харж байсан учраас төсөөллөөрөө зурсан. Одоо энэ амьтны талаар бүр дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно.

“Арту урлан”-гийн үүсгэнэ байгуулагч зураач багш Г.Өлзийхишиг “Өнөөдрийн зургийн уралдаан манай урлангийн хүүхдүүд маш амжилттай оролцлоо. Хүүхдүүдийнхээ шалгаруулалтыг гүйцэтгэл болон амьтнаа зөв төсөөлж гаргасан зургуудыг шалгаруулсан. Манай хүүхэд анх удаа амьтны сэдэвтэй уралдаанд оролцож, өөрсдийнхөө ур чадварыг сорьсон Манай сургалтын төв дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Мэргэжлийн уран зураг хүүхдийн уран зургийн анги гэж байгаа. Мэргэжлийн ангид 15 -аас дээш насны хүүхдүүд суралцдаг. Мэргэжлийн ангид хүүхдүүд урлан байдлаар маш удаан сууж зургаа зурдаг. Багаасаа зураг зурж байгаа хүүхдүүд сууж сурч байгаа. Одоо утасны хэрэглээнээс болоод хүүхдийн төвлөрөл маш их муудсан”гэдгийн онцолсон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан