Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо Экспортын 90 хувийг эзэлдэг уул уурхайн салбарыг дотоодын үйлдвэрлэгчид өсөлтийн хөшүүргээ болгох потенциал байна СЗХ: Даатгалын хураамжийн зохицуулалтыг хэвээр үлдээж, шинэчилсэн журмыг хүчингүй болгов 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ЦАГЛАВАР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАГДЛАА Д.Ариунбаатар: Халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна О.Хуншагай: 2024 онд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд хуучин үнээрээ төлнө Цахим орчинд ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд баривчлах шийтгэл оногдууллаа О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэх шийдвэрийг хүчингүй болгосон 2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин нэмэгдэнэ Б.Одбаяр: Өмнөх зохицуулалтаар жилд 18-20 км зам засах боломжтой байсан
О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэх шийдвэрийг хүчингүй болгосон

Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны аравдугаар сарын 31-ний өдөр “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загвар”-ыг шинэчлэн баталсан байна. Энэ журам он гарснаас хойш буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байсан билээ. Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдол ХЗДХ-ийн сайдын нэр дээр хандаж ирүүлжээ. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр гэдэг аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлуулахаар нийтээр дагаж мөрдөх, хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр арваннэгдүгээр сард манай яаманд ирүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос бүрдүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалд нийцэхгүйгээр ирүүлсэн байна. Бид шалгаж үзлээ.

Энэхүү итгэлцүүрээс болж жолоочийн хариуцлагын даатгалын хэмжээ эрс нэмэгдэж байна. Иргэд шүүмжлээд байгаа 700 мянга хүртэл хэмжээнд нэмэгдэж байна. Тэгэхдээ энэ дотроос анхаарууштай зүйл нь Монгол Улсын үндсэн хуульд заасан хүнийг нас, хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар ялгаварлахгүй гэсэн үндсэн зарчим зөрчсөн байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, 18-25 насны иргэд өөр тарифаар, 61-ээс насны иргэд хамгийн өндөр тарифаар даатгалд хамрагдаж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд 2025 оны 1-р сарын 9-ний өдөр ХЗДХ-ийн сайдын хувьд энэ шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа. Өөрөөр хэлбэл СЗХ-ны жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн итгэлцүүрийг тогтоол 2025 оны 1-р сарын -нөөс эхлэн хэрэгжих боломжгүй боллоо. Учир нь захиргааны хэм хэмжээний акт ХЗДХЯ-нд нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа хэрэгждэг. Дээрх шийдвэртэй холбоотой материалыг дахин хянаж үзээд хуульд нийцүүлэх байдлаар СЗХ-руу буцаасан. Нэгэнт шийдвэр гарсан тул даатгалын компаниуд иргэдээс авсан мөнгөө буцааж төлөх хэрэгтэй" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан