Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн оператор-нисгэгч бэлтгэх сургалт эхэллээ

Гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нисгэгчгүй хөөрөх төхөөрөмжийг эрэн хайх аврах, тандалт судалгаа хийх чиглэлээр ашигладаг.

Цаашид өндөр барилгын гал түймэр унтраах, агаар сансрын зураглал боловсруулах, холбоо зохион байгуулахад мэргэжлийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглахаар зорилго тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд алба хаагчдыг сургаж бэлтгэх зорилгоор ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсээс Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын 337 дугаар ангийн Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн судалгаа, туршилтын төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн оператор-нисгэгч” бэлтгэх сургалт, дадлага эхэллээ.

Сургалтад ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв 119 дүгээр ангийн нийт 30 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд 12 хоног үргэлжлэх юм.

Онол, дадлага хэлбэрээр зохион байгуулагдах тус сургалтаар алба хаагч нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн бүтэц, эд ангиудыг үүрэг зорилго, ажиллуулах зарчим, тохиргоо болон шаардлагатай засвар үйлчилгээг хийх, дроныг нислэгт бэлтгэх, өдөр шөнө болон цаг агаарын бүхий л нөхцөлд задгай газар, барилга байгууламж ихтэй газар нисгэх, дроны нислэгт тэнцэх чадвар алдагдсан үед авах арга хэмжээ зэргийг суралцан мэдлэг, ур чадварыг эзэмшинэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан