Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр олон улсын “Олимпын өдөр” тохиож байна

Энэ өдөр спорт, олимпизмынхны хувьд онцгой өдөр байдаг. 1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпын наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй.

Орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. Харин 1948 оны Лондоны олимпын жилээс эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 23 ны өдрийг Олон улсын “Олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж иржээ.

Монгол Улс, Монголын баг тамирчид 1964 онд анх удаа зуны олимпын наадамд өрсөлдөж өнөөдрийг хүртэл 2 алт,11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд буй. Та бүхэндээ баярын мэнд хүргэе!

Монголын Үндэсний Олимпын Хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан