Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЕХ: Тойргуудад саналын хуудсыг гараар тоолох ажил үргэлжилж байна

УИХ-ын сонгуулийн саналын тоо одоогоор бүрэн эцэслэгдээгүй байна.  СЕХ-ноос машинаар тоолсон дүнд үндэслэн сонгуулийн урьдчилсан үр дүнг мэдээлсэн. Урьдчилсан дүнгээр:

  • МАН 68
  • АН 42
  • ХҮН нам 8
  • Үндэсний эвсэл 4
  • ИЗНН 4 суудал авах болзол хангаад байна.

Харин одоогоор  улсын хэмжээнд сонгуулийн тойргийн хороодод санал хуудасны гар тооллого хийж, тоог нэгтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Гар тооллого дуусмагц СЕХ-ноос 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг нэгтгэн мэдээлэхээр ажиллаж байна. СЕХ-ноос албан ёсны дүн мэдээг зарлана.  Мэдээлэл хийх цагийг 12.00 цагийн байдлаар товлоогүй байгаа юм. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан