Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгө тараасан, камер суурилуулсан, түргэний машинаар сонгуулийн зар хүргэсэн зэрэг  ноцтой үйлдэл гаргаж байна

  Ардчилсан Нам (АН)-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тодруулбал "Эрх баригч Монгол Ардын Нам (МАН)-ын зүгээс иргэдийн саналыг авах хууль бус үйлдэл гаргаж байгаа" гэж тэд хэллээ. 

Энэ талаар АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж болон тус намын Хуулийн газрын дарга Д.Батхуяг нар дараах мэдээллийг танилцуулав. 



АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж "Эрх баригч Монгол Ардын Намд сануулсаар байхад монгол түмний сонгуулийг хууль зөрчиж, бид бүхнийг юман чинээ бодохгүйгээр хууль бус үйлдэл хийсээр байна.

Тэд хууль бус үйлдлүүдийг Монгол орон даяар хавтгайруулан гаргасаар байна. Тиймээс цагдаа, хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж, гомдол гарган, шийдвэрлэсэн болон шийдвэрлэхээр ажиллаж байгаа мэдээллүүдийг хүргэе. 

Монгол төрийн сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа Монголын нийт сонгогч, иргэд та бүхэндээ дахин талархал илэрхийлье.

Түүнчлэн санал авах байруудад оочер дараалал үүссэн. Нэг хүн дунджаар 2-3 минутын хугацаанд саналаа бөглөөд гарч байхад 30-40 минутын хугацаанд санал бөглөж, албаар түгжрэл үүсгэх тохиолдлууд зарим санал авах байруудад гарч байна

Сонгуулийн саналыг татах гэсэн МАН-ын гаргаж буй ноцтой 22 асуудлыг танилцуулна" гэдгийг хэллээ. 

Үргэлжлүүлэн сонгуулийн санал хураалт үргэлжилж буй энэ цаг мөчид МАН-ын хууль бус үйлдлийн талаар тэрбээр дараах байдлаар дурдлаа.

Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангийн цэргүүдийн халаасанд МАН-ын найман нэр дэвшигчийн нэрийг нь бичиж хүчээр хийсэн. Улмаар орж саналаа өгөх үедээ цэргүүд тухайн цаасыг гаргаж ирээд сонгогчийн саналын хуудсыг бөглөх үйлдэл дээр нь манай ажиглагч барьсан.

Мөн Сэлэнгэ аймгийн Зэвсэгт хүчний хоёр албаны цэргүүдийг бөөн бөөнөөр нь ачаад “МАН-д санал өг” гэдэг командыг өгсөн мэдээ байна. Үүний баримтыг удахгүй мэдээлнэ.

УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт маш ноцтой асуудал гарсан. Мөн л төрийн байгууллагыг ашиглаж, иргэд, сонгогчдын саналыг худалдаж авах зорилготойгоор үүссэн. Тодруулбал эмнэлгийн түргэний машиныг ашиглаж, чанга яригчаар нь сонгуулийн зар хүргэж түгээж явсан.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, З.Мэндсайхан, Засаг дарга Э.Болормаа тэргүүтэй хүмүүс очих үед зарласан байгаа юм. Энэ асуудлыг албан ёсоор цагдаагийн байгууллагад өгч, холбогдох этгээдийг 20 саяар торгосон шийдвэр гарсан.

Монгол төрийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хэвлэж, иргэдэд тараасан байх магадлалтай үйлдэл гарлаа. Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэх газарт их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгтүүдийг хэвлэж, тэдгээр мөнгөн тэмдэгт салхинд хийсэж буй дүр зураг гарч ирж байгаа.

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга н.Билэгсүмбэрэл машиндаа иргэд, сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан үйлдэл гаргаж, газар дээрээ баригдсан.  

Баянзүрх дүүргийн санал авах наймдугаар байранд саналын машины дээд талд камер суурилуулсан. Хэн хэнд санал өгч, аль намыг дэмжиж байгааг тэр камераар хянаж байсан. 

Завхан аймагт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мөнгө тараасан асуудал дөнгөж сая гарлаа.

Үргэлжлүүлэн АНын Хуулийн газрын дарга Д.Батхуяг дарах зөрчлийг хэллээ. 

 

УИХ-ын 13 дугаар тойрогт Налайх дүүргээс нэр дэвшигч Д.Алтанхуяг гомдол гаргасан байгаа. Налайх дүүргийн Засаг дарга Д.Чинбат иргэдийн сонгох эрхэд халдаж, "Мөнгө тараая, манай намд санал өгөөч" гэсэн зураг, бичлэг манайд ирсэн.

Төв аймгийн УИХ-ын тавдугаар тойрогт Ч.Ундрам гишүүний ухуулагч мөнгө тараасан үйлдэл тодорхой болсон. Тухайн үйлдлүүдийг баримтжуулж авсан. Дэмжигчид, гишүүд мөнгөө хүлээн авсан зэрэг маш олон баримт байгаа.

Ховд аймагт санал авч байгаа саналын байруудад Ховдын цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэт нэг талыг барьж байна. Ардчилсан Намын гишүүдэд шаардлага тавьж ажиллаад байна. МАН-ын гишүүд нь чөлөөтэй орж гараад тэнд ухуулга сурталчилгаагаа хийгээд яваад байгаа. 

Ховд аймгийн Засаг дарга мөнгө тараасан үйлдэл гарсан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын МАН-ын ухуулагч нар мөнгөлөг приус загварын машинаар мөнгө тараасан гэх үйлдэл баримтжуулж цагдаад өгсөн. 

Дорноговь аймагт иргэдийн санал татах зорилгоор машинаар мөнгө тарааж, иргэдийг зөөснийг баримтжуулж авсан.

Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй Г.Дашням скүүтерүүдээ сонгуулийн байрны гадаа олноор байрлуулж, зөвхөн Г.Дашнямд санал өгөөрэй гэж хууль бус үйлдэл гаргасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын МАН-ын хорооны гишүүн н.Эрболд сонгуулийн сурталчилгааг хууль бусаар хийсэн гэж цагдаагийн байгууллагаас хоёр саяар торгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөхөд зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч туслах ёстой. Гэтэл сонгуулийн ажилчид очоод "Та энэ намыг зурах ёстой" гэх үйлдэл Баян-Өлгийд хавтгай гарч байгаа.

 

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан