СЕХ: Тойргуудад саналын хуудсыг гараар тоолох ажил үргэлжилж байна
Гол, мөрнөөр нийт 1752 иргэнийг завиар зөөвөрлөж, аюулгүй байдлыг хангалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
МАН урьдчилсан байдлаар 68 суудалтай болох тооцоолол ирж, ялалт байгуулж байна
АН-ын дарга Л.Гантөмөр: Эрх барьдаг нам болохын төлөө тууштай ажиллана
Нийт 69,3 хувийн ирцтэйгээр САНАЛ ХУРААЛТ хаагдлаа
Мөнгө тараасан, камер суурилуулсан, түргэний машинаар сонгуулийн зар хүргэсэн зэрэг ноцтой үйлдэл гаргаж байна
СЕХ: Та иргэний үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжтой
Л.Гантөмөр: Хүн бүрийн өгсөн санал парламентад шууд тусгалаа олох учир итгэлтэйгээр саналаа өгөөрэй
П.Дэлгэрнаран: Санал хураалт хэвийн, ирц өндөр, иргэд идэвхтэй оролцож байна
БОАЖЯ:Олон жилийн турш хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж эхэллээ
Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай . Тус сумын төвлөрсөн хогийн цэг нь гурван га газар боловч тархалт нь 31,6 га-д хүрчээ. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш уг хогийн цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрладаг.
Учир нь шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу урсах, суурьшлын бүс рүү хогийн өмхий үнэр тархаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байгааг БОАЖЯ-наас мэдээлэв.
Жил ирэх тусам га талбай нь нэмэгдэж байгаа ба нийт хогийн 79 хувь нь модны хаягдал, малын сэг зэм эзэлж байна.
Иймд олон жил үүссэн хур хогны цэгийг цэвэрлэж, хөрсийг нь сэргээх арга хэмжээг эхлүүлж БОАЖЯ, Жаргалант сумын ЗДТГ хамтран ажиллах юм.
0 Сэтгэгдэл