УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ази, номхон далайн орнуудын АШТ-д С.Моллай ганцаараа барилдана
Энэ сарын 6-9 ний өдрүүдэд Киргизстан улсын нийслэл Бишкек хотод жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд 29 орны 195 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн аварга С.Моллай ганцаараа барилдана юм.
Спорт
Олимпийн наадам анх удаа гадаад үзэгчгүй, удирдлагууд нь дагалдах зочингүй Токиод очно
“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулагч Япон улс “Олимпийн наадмын үеэр гадаадаас үзэгч хүлээн авах боломжгүй. Энэ нь олимп, паралимпийн наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах, нийт оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч буй зайлшгүй арга хэмжээ болно” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн.
Спорт
ЖҮДОЧИД ТБИЛИСИЙН ГРАНД СЛАМЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Гүржийн нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга ангилалын тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч хүч үзэхэд -73 кг-ын жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүлж, монгол улс 2 алт, 1 хүрэл медальтай 80 орны багийг тэргүүлж байна.
Спорт
ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫН БУУХИА ЭХЭЛЛЭЭ
Японы Фүкүшима мужаас өнөөдөр буюу 2021.03.25-ны өдөр “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын бамбарын буухиа эхэллээ. Нийтдээ 47 муж, 859 хот, тосгоныг дамжин 7 сарын 23-ны өдрийг хүртэл тойрно. Жилийн өмнө Грекийн ариун Олимпиад бадраасан “Мөнхийн гал” тухайн үед Японд ирсэн ч цар тахлын улмаас аялуулах хугацаа нь хойшлогдож өдийг хүрсэн юм.
Спорт
“Токио-2020” Олимпийн галт бамбарын буухиа маргааш эхэлнэ
Маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 25-нд Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын галт бамбарын буухиа аялал эхлэх гэж байна. Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпийн музейд хадгалагдаж байсан билээ.
Спорт
Монголын Үндэсний Олимпийн Хороо М-Си-Эс Кока-Кола компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монголын Үндэсний Олимпийн Хороо М-Си-Эс Кока-Кола компанитай дөрвөн жилийн хугацаанд албан ёсны түнш байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нар гарын үсэг зурав.
Спорт
Ж.Түмэн-Аюушийг “Олимпийн од” дээд одонгоор шагнав
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Жамъянсүрэнгийн Түмэн-Аюушийг “Олимпийн од” дээд одонгоор шагнав. Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Түмэн-Аюуш нь Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, софт теннисний холбооны Ерөнхийлөгч, “Ашгабат-2017” Азийн танхимын спортын наадамд оролцсон Монголын багийн ахлагч (Шеф-де-миссион), “Мегастарс” клубын захирлын албыг хашиж, спорт-олимпизмийн үйлст үлэмж хувь нэмэр оруулсан зүтгэлтэн юм.
Спорт
Т.Бах ОУОХ-г 2025 он хүртэл удирдана
Олон улсын олимпийн хорооны одоогийн Ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай, хуульч Томас Бах тус байгууллагын Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл гишүүдийн санал нэгтэй улиран сонгогдлоо. ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна.
Спорт
Токио-2020 олимпийн хүндийг өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл дэнсэлнэ
“Токио-2020” олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Монголын Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө. Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн.
Спорт
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДЫГ ВАКЦИНЖУУЛЖ БАЙНА
Монголын Үндэсний Олимпийн Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ.
Спорт
Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо
Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпийн наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтсаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн нийт 17 удаа олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид найман удаа олимпод оролцсон байна.
Спорт
Ташкентын Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ
Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо өнөөдөр эхлэж байна. Ташкентын Гранд Слам тэмцээн нь энэ сарын 05-07 ны өдрүүдэд зохион байгуулагдаж, “Токио-2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнд 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдочид оролцоно.
Спорт
Ажлын байраар хангахад зарцуулах хөрөнгийг фитнесст зарцуулна гэж мушгин гуйвуулж байна гэв
Монголын Үндэсний Олимпийн Хорооноос залуусыг фитнесст хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэх мэдээлэлд тайлбар өглөө. Бүрэн эхээр нь хүргэе.
“Твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр "Засгийн газар эдийн засгийг дэмжиж, хямралыг гэтлэх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд залуусыг фитнесст хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулна. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд голлох үүрэгтэй оролцоно" гэсэн утга бүхий ташаа мэдээлэл гарах боллоо.
Спорт
МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй ХАМТРАН АЖИЛЛАНА
Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал, хошууч Х.Бат-Ирээдүй нар тамирчдад эрүүл мэндийн, тэр дундаа спортын гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
Спорт