Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпийн наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтсаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ний Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн нийт 17 удаа олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид найман удаа олимпод оролцсон байна.

Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат нь тэшүүр, ээж Б.Цэцгээ нь байт харваагаар хичээллэж байсан спортын гэр бүлд өссөн. Тэрбээр 2013, 2019 оны Азийн АШТ, 2015, 2021оны Залуучуудын ДАШТ, 2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпийн наадамд тус тус шүүгчээр ажилласан.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан