БНХАУ-ын "Yutong Bus" компанийн үйлдвэрээс гарсан хоёр дахь ээлжийн 50 автобус өчигдөр Эрээн хотод иржээ.
Томилогдсон ажлын хэсэг гаалийн агуулахад байгаа автобуснуудын стандартыг хянаж, хүлээн авсны дараагаар Улаанбаатар хотод авч ирэх юм. Одоогийн байдлаар нийслэлд 35 автобус ирээд буй.
Харин хоёр хоногийн дараа гурав дахь ээлжийн 50 автобус үйлдвэрээсээ гарах бөгөөд хоёрдугаар сарын 4-н хүртэл графикийн дагуу 600 автобусаа хүлээн авч дуусахаар төлөвлөжээ.
Манай улс БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авч буй.