БАГШ, АЖИЛТНУУД ХООЛНЫ НЭМЭГДЭЛТЭЙ БОЛЛОО
Явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагыг нэг стандарттай болгох чиглэл өглөө
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаалж эхэллээ
Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал
E-Mongolia дохион хэлмэрчтэй боллоо
Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно
Н.Сувдмаа: Менингококкт халдвар 1-3 сар бүр цаашилбал 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг
Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дараах шалгуурыг хангах шаардлагатай
Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/13/rsa1d3bp312acmen/%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD_b.jpg)
Хүрэн баавгайн эд эрхтэн, цоохор ирвэсийн арьс, махыг тээвэрлэж яваад баригджээ
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Нийслэл хотын хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалтын үр дүнд доорх хэргүүдийг илрүүлжээ.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/13/osxjqr6h510xly83/%D0%BF%D0%BE%D1%80_b.jpg)
Хорих ангиудад гэнэтийн байдлаар шалгалт хийжээ
Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэл дэх хорих ангиудад хоригдлын ял эдлэлтийн байдал, харуул хамгаалалтыг 2019 оны 01дүгээр сарын 28, 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус гэнэтийн байдлаар шалгасан байна.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/13/ramq4m38tjtks678/%D1%82%D2%AF%D0%BB%D1%88_b.jpg)
Ослын улмаас 6 тонн орчим түлш асгарчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин унасан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 09:15 цагт хүлээн авчээ.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/13/udg2151ivlcpewnp/%D1%82%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B2_b.jpeg)
Нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийслэлийн 380 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар 380 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөлт, явцыг хэлэлцэж, зарим асуудлыг шийдвэрлэв.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/13/ymckriktrfxgpelv/%D1%8D%D1%80_b.jpg)
Менингококктын шинж тэмдэг илэрвэл тусгаарлан эмчлэхийг онцгой анхаарууллаа
Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны гурван тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолддог аж. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/13/wbbxuyjm7suxqzq5/%D1%82%D1%83%D1%81%D0%B3%D0%B0%D0%B9_b.jpg)
Согтууруулах ундаа зарж борлуулдаг 100 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотод архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 506 ААН үйл ажиллагаа явуулдаг байна. Тус хотын Засаг дарга захирамж гаргаж эдгээр байгууллагад 15 хуулийн хэрэгжилт болон холбогдох стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шалгалт явуулсан байна.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/13/769qe7grk1gy9yxf/%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D2%AF%D0%BB_b.jpg)
Дутуу төрөлтийг бууруулах, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулна
Эрүүл мэндийн яамнаас ЭХЭМҮТ, Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн ЭМГ, 21 аймгийн ЭМГ-ын дарга, удирдлагууд, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нярайн болон хүүхдийн эмч нарт зориулан дутуу төрсөн хүүхдэд хийдэг “Сурфактант эмчилгээний арга зүй” цахим сургалтыг зохион байгууллаа.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/13/m8hjwkdhtlvzx657/%D0%BE%D1%80_b.jpg)
Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийн байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногт цагаансар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/12/sigvxqs9wy2zi0vj/%D2%AE%D0%AD_b.jpg)
МҮЭ-ийн холбооноос саналын зөрүүтэй байгаа асуудлаа танилцууллаа
МҮЭ-ийн холбооноос Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй байгаа саналыг танилцуулах зорилгоор өнөөдөр хэвлэлийн хурлыг зарлан мэдээлэл хийлээ. 9 жил үргэлжилж байгаа Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудал Засгийн газраас УИХ-д өргөн баригдаад хэлэлцүүлгийн эхний шатандаа явж байгаа билээ.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/12/agcly7rot4vpcflu/%D0%B1%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%BD_b.jpg)
Д.Чойжамц хамба сүсэгтэн олонд үнэ төлбөргүй ном айлдана
МБШТөв Гандантэгчинлэн хийд, Монголын сүсэгтний холбооноос хамтран XVII жарны “Тийн урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчин өдөр буюу энэ сарын 18-ны 10:00 цагаас "БУЯНТ УХАА" спорт цогцолборт “Цагаан Дарь-Эх” бурханы насны авшиг хүртээх, буян номын хуримыг зохион байгуулах гэж байна.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/12/h5xcjqolwurtxwq0/%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF_b.jpg)
Менингококкт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ
Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/12/52qzlormt1tb07ti/%D0%B3%D0%B0%D0%BB_b.jpg)
Гал түймэр гарч болзошгүй 363 зөрчил илрүүлжээ
Онцгой байдлын ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/12/a30vq0xxl9fd15ug/%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB%20%D0%BC%D1%8D%D0%BD%D0%BB_b.jpg)
Улаанбурхан, улаанууд өвчний түргэвчилсэн оношлогооны шинэ аргыг нэвтрүүлнэ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ОХУ-ын Москвагийн Г.Н. Габричевскогийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтаар дэлхийд дахинд ялангуяа европийн улсад гарч байгаа Улаанбурхан өвчний тандалт сэргийлэлтийн талаар хамтран ажиллах талаар ярилцлаа.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/12/3638myfr76tfa744/%D1%87%D1%83%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%BD%201_b.jpg)
Сайд Д.Сумъяабазар “Петротек 2019” олон улсын чуулганд оролцож байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ Дели хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Петротек” газрын тос байгалийн хийн олон улсын чуулга уулзалтад оролцож байна.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/12/z1swuptw4pwo8m4w/2-092518-1551642619_b.jpeg)
“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиас эмнэлгүүдэд түргэний машин, тоног төхөөрөмж бэлэглэлээ
Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээний фургон машинтай байсан бол Мэргэжлийн сүмогийн их аваргын санаачилгаар зориулалтын машинтай боллоо. Ингэснээр “Зүрх хамгаалах төсөл”-тэй хамтарч, 2001 оноос эхлэн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн 18 дахь машинаа хүлээлгэн өгч буй нь энэ юм.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/12/8yguo1jaolbasg11/18bbed425d0ab122c68a1de4bbe54887_b.jpg)
2,7-оор төгссөн машинтай бол Та татвараа төлөөрэй
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
Нийгэм
![](http://resource4.sodonsolution.org/assa/image/2019/02/12/xprez6ms7lnql4m4/5c62186c7dad7_b.jpeg)
ГССҮТ, Канад улсын Макгиллийн их сургуультай хамтран ажиллана
ГССҮТ, Канад улсын Макгиллийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Канад улсын Макгиллийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн мэс заслын тасгийн захирал Дэн Декелбаум нар гарын үсэг зурав.
Нийгэм