Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтууруулах ундаа зарж борлуулдаг 100 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ


Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотод архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 506 ААН үйл ажиллагаа явуулдаг байна. Тус хотын Засаг дарга захирамж гаргаж эдгээр байгууллагад 15 хуулийн хэрэгжилт болон холбогдох стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шалгалт явуулсан байна. Шалгалтын дүнд зөрчил гаргасан, хангалтгүй үнэлэгдсэн болон шалгалтад хамрагдахаас зайлсхийсэн 100 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ. Уг шалгалтыг Цагдаа, Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулсан байна.

1 Сэтгэгдэл
АРХИ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ Л ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ
Хамгийн их уншсан