БАГШ, АЖИЛТНУУД ХООЛНЫ НЭМЭГДЭЛТЭЙ БОЛЛОО
Явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагыг нэг стандарттай болгох чиглэл өглөө
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаалж эхэллээ
Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал
E-Mongolia дохион хэлмэрчтэй боллоо
Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно
Н.Сувдмаа: Менингококкт халдвар 1-3 сар бүр цаашилбал 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг
Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дараах шалгуурыг хангах шаардлагатай
Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тоноглосон автобуснуудыг шалгалаа
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгж, байгууллагын 56 автобусыг хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн хяналтын хэлтсээс тухайн тээврийн хэрэгслүүдийн зорчигчдын бууж, суух нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын шат тавцангийн техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаанд үзлэг, шалгалт хийж байна.
Нийгэм
СЭМҮТ-ийн гадна талбайн тохижилтыг наадмаас өмнө дуусгах үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагчийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс байлцав.
Нийгэм
Хотын төсвийн орлого, зарлагыг “тольдож”, хяналт тавих боломжтой боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар донор байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэлийг анх удаа боловсруулан гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Швейцарийн Хөгжлийн агентлагийн захирал Габриелла Спирли, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев, Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл болон бусад албаны төлөөлөл хийв.
Нийгэм
РЕНТГЕН АППАРАТЫГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГЛАЖ БАЙЖЭЭ
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Төгс хэмнэл” ХХК-ийн “Мишээлт” шүдний эмнэлэгт ерөнхий байцаагчийн баталсан удирдамжаар урьдчилан сэргийлэх хяналт хийж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүй худалдан авч, ашиглаж байсан зөрчлийг илрүүлж, газар дээр нь таслан зогсоож зөрчлийн хэрэг нээж ажиллалаа.
Нийгэм
Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлж байна
Сүрьеэгээр өвдсөн иргэн эмчилгээнд хамрагдахдаа эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын идэвхтэний зайлшгүй хяналтан дор эм бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Тэгвэл энэ хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан Skype application ашиглан эмч, эмнэлгийн ажилтан алсын зайнаас өвчтөнтэйгээ шууд харилцан, эмчилгээний хяналтан дор эмийг нь уулгах болон зөвлөгөө өгч ажиллаж эхэллээ.
Нийгэм
Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.
Нийгэм
“НОГООН УЛААНБААТАР” төслийн үр дүнг танилцууллаа
Нийслэл Улаанбаатар хот нь Япон улсын Хоккайдо мужийн захиргаатай хамтран “Ногоон Улаанбаатар” техникийн төслийг ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн үйл ажиллагаа ирэх есдүгээр сард дуусах бөгөөд үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэгчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаныханд танилцууллаа.
Нийгэм
Байгаль хамгаалагчдыг чадавхжуулах ээлжит сургалт боллоо
БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, Нийслэлийн Байгаль орчны газраас хүрээлэн буй орчны гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох, хяналт шалгалт хийх стандарт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгууллаа.
Нийгэм
Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ
Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ.
Нийгэм
Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй "Хашаа хайс" нэгдсэн арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа.
Нийгэм
Гал түймрийн аюулаас 534 хүний амь насыг авран хамгаалжээ
Он гарсаар улсын хэмжээнд эхний 5 сарын байдлаар нийт 2275 удаагийн гал түймэр гарч, 5.0 тэрбум төгрөгийн хохирол учирч, 27 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн 577 толгой мал хорогдож, 871 гэр, орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 534 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Нийгэм
“Сити тур” хотын автобустай аялал эхэллээ
Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна. Гадаад жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 380 жилийн түүхтэй нийслэл хотынхоо дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм.
Нийгэм
Зүй бусаар хорогдсон байж болзошгүй их хэмжээний мах хадгалан шулж байсныг илрүүллээ
Өчигдөр буюу 2019 оны 05 сарын 23-ны өдөр СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах ТМ Эко хүнс ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явууллаа.
Нийгэм
"ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖИЖ, 150 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
Нийгэм
Хотын захирагчийн “Явуулын оффис” ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулна гэдгээ хэлсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, тэдний ажил, амьдралд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой Засаг даргын “Явуулын оффис” өнөөдрөөс дүүргүүдэд ажиллаж эхэллээ.
Нийгэм
Хүүхдийн баяр тэмдэглэх нэгдсэн хөтөлбөрийг маргааш нийтэд мэдээлнэ
“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/409 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг тавдугаар сарын 22-ний өдөр Хангарди ордонд зохион байгууллаа.
Нийгэм
ДОРНОГОВЬ АЙМАГ "ШИЛДЭГ АЙМАГ" БОЛЛОО
Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг Засгийн газраас жил бүр тодруулдаг. Засгийн газрын 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудыг тодруулж, "ДОРНОГОВЬ АЙМАГ 2018 ОНЫ ШИЛДЭГ АЙМАГ" боллоо.
Нийгэм