Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДОРНОГОВЬ АЙМАГ "ШИЛДЭГ АЙМАГ" БОЛЛОО

Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг Засгийн газраас жил бүр тодруулдаг. Засгийн газрын 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудыг тодруулж, "ДОРНОГОВЬ АЙМАГ 2018 ОНЫ ШИЛДЭГ АЙМАГ" боллоо. 2018 онд хүн ам маань 70 мянгад хүрч, өрсөлдөх чадвараа ахиулан 21 аймгаас 4-р байрт, эдийн засаг маань 9,1 хувьд хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 320 тэрбумд хүрч өмнөх оныхоос 23 хувиар өсч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, 2600 гаруй иргэн ажлын байртай болж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц томоохон төслүүдийг амжилттай эхлүүлсэн. Энэ бүхний үр дүнгээр "ДОРНОГОВЬ АЙМАГ 2018 ОНЫ ШИЛДЭГ АЙМАГ" боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан