БАГШ, АЖИЛТНУУД ХООЛНЫ НЭМЭГДЭЛТЭЙ БОЛЛОО
Явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагыг нэг стандарттай болгох чиглэл өглөө
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаалж эхэллээ
Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал
E-Mongolia дохион хэлмэрчтэй боллоо
Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно
Н.Сувдмаа: Менингококкт халдвар 1-3 сар бүр цаашилбал 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг
Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дараах шалгуурыг хангах шаардлагатай
Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө
Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулна
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн"-ийг 2019 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Нийгэм
Даавуун тор хэрэглэж заншсанаар нэг хүн 22 мянган гялгар уутнаас байгаль эхээ хамгаалж чадна
Гялгар уут нь баглаа боодолд хэрэглэх зориулалтаар олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан өндөр молекулт химийн гялгаржүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн, дахин боловсруулах боломжгүй, удаан задардаг уут. 1955 онд анх АНУ-д үүсч, хямд хэрэглээ нь хүмүүсийн таашаалд ихэд нийцэж байжээ. Гэвч тэр үед гялгар уутны байгаль экологид учруулах хор хохирлыг хэн ч тааж мэдээгүй юм. 1990-ээд он байгаль экологи, дулаарал гэж ярьж эхэлсэн үеэс түүний хор хөнөөлийг эрдэмтэд сая нэг судлах болсон юм.
Нийгэм
“Өнөөдрийн Монгол-2019”-т 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байна
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөрийн нээлт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.
Нийгэм
Монголчууд өөрсдөө төмөр зам барьж чадахаа батлан харууллаа
Дорноговийн Алтанширээ суманд баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн 27 км замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдсон УБТЗ тус замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахад бэлэн болсноо Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт танилцуулж, анхны зорчигчдоо тээвэрлэлээ.
Нийгэм
ЦӨМӨРСӨН ГАЗРЫН ДОР БАРИЛГЫН ТУУРЬ БАЙЖ МАГАДГҮЙ
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, төрийн ордны зүүн талд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ойролцоо газар цөмөрснөөс тусгай хамгаалалт гарч, мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Борооны уснаас цөмөрсөн газрын доор 6*8 харьцаатай зоорийн байгууламж байсан байна. Энэхүү зоорьт соёлын өв байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Тиймээс одоо усыг нь шавхаж, дотор нь юу байгааг шалгаж, тогтоох юм байна. Цаашид газар цөмрөх аюултай учраас тэнд ажиллаж байгаа албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалт авсан байна.
Нийгэм
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭВИЙН ЯВАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүсэн нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 (БаруунТур-10-р хор) чиглэлийн үйлчилгээ түр саатсан.
Нийгэм
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК гурван стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна
"Эрдэнэс-Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Нийгэм
Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлж байна
Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулалтын байдалд 07 дугаар сарын 29-нд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ.
Нийгэм
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна
Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын болон Хөлийн гол орчмын ай сав газрын иргэд, оршин суугчид усанд боогдож, гэр усанд автсан гэсэн дуудлага дүүргийн Онцгой комисст өчигдөр орой 20 цаг 50 минутад ирсэн байна.
Нийгэм
ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖЛООРОЙ
Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр өнөөдөр буюу 05-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм