Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ
ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов
Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна
Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
Үхрийн аж ахуйн дэвшилтэд загвар бий болгох төсөл хэрэгжинэ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд 2000 орчим хүүхэд сурах сургуультай боллоо
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Ууц 350-700 мянган төгрөгийн үнэтэй байна
Таван шарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.Т
Нийгэм
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.
Нийгэм
Дугаарын хязгаарлалтын асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл энэ жил замын сангийн 77 тэрбум төгрөгөөр авто замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Дээрх ажил өнгөрсөн зургаадугаар сард хийгдэж дууссан. Одоо хийгдэж буй авто зам засвар, шинэчлэлийн ажил нь бондын 270 тэрбум төгрөгөөр хийгдэж буй ажил. Бид замын ажлыг хамгийн ихдээ ажлын 15 хоног хийж дуусгаж байгаа. Энэ жил Улаанбаатар хотын нийт авто замын 70 орчим хувийг засварлаж, шинэчилхээр төлөвлөж байна. Ирэх жил бид гэр хорооллын дундах авто зам болон явган хүний замыг засварлаж, шинэчлэхээр төлөвлөж байна” гэв.
Нийгэм
Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан, албан хаагч ажилчдын автобусаар зорчино
20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан.
Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө.
Нийгэм
Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө
Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгдэж, дөрвөн иргэнийг авран хамгаалав
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.26-09.01/ нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 6 хүн нас барсан байна. Нийт дуудлагын 31 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь ус цаг уурын гаралтай осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Нийгэм
БЗД: Авто замын бутарч унасан бродюрыг солих асуудлаар гүйцэтгэгч компаниудтай уулзалт хийлээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу авто замын зарим төслүүдэд ажиллах үеэр авто замын бродюр бутарч унасан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна гэсэн иргэдийн санал хүсэлт ихээр ирсэн. Тиймээс авто замын ажил гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллийг цуглуулж уулзалт хийлээ.
Нийгэм
АТГ: Яам, агентлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа.
Нийгэм
Төмөр замын 508-р километрийн гармыг автомат хаалт, дохиоллоор бүрэн тоногложээ
Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дахь төмөр замын 508-р километрийн гарам өмнө нь хориглосон улаан гэрлийн зохицуулалттай байсан бөгөөд жолооч нар ирж яваа галт тэрэгний урдуур амжиж гарах гэж яарснаас осол гардаг байж.
Нийгэм
Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг 09 дүгээр сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болголоо
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Нийслэл хотын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх хэрэгцээ шаардлага үүссэн. Тиймээс энэ жил нийт 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж буй. Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн бөгөөд шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж шинэчилж буй.
Нийгэм
Таван шарын нүхэн гарцын авто авто замыг асфальтбетон хучилтын ажил үргэлжилж байна
Тэгвэл тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн гарцын үндсэн бүтээцийн ажил дууссан.
Одоогоор нүхэн гарцын авто замын асфальтбетон хучилтын ажил үргэлжилж байна. Тус нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд 2 түвшний огтлолцолтой байх юм.
Нийгэм
Алба хаагчид шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна
Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Нийгэм
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР УЛИАСТАЙ ХОТ ДАХЬ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШСЭН ГАЗРУУДЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ, АВТО ГРАЖУУДЫГ БУУЛГАХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРГАВ
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр өнөөдөр /2024.08.27/ Улиастай хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах, аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт зөвшөөрөлгүй газар эзэмшсэн,
Нийгэм
Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордон барих ажил эхэллээ. Тус ордон нь гурван блок, 5300 м.кв талбай бүхий хоёр давхар зоорьтой цогцолбор байх бөгөөд барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн гүйцэтгэх юм. 2025 онд багтаан дуусгахыг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв.
Нийгэм
“Урт цагаан”-ы талбайд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.
Нийгэм