Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг эсэргүүцэн морьтой жагсаал хийв
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос (МҮМУУХ) “Монгол наадам-Монгол адуу” тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тэд "Монгол наадам монголчуудын дархлаа", "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна", "Азарганыхаа сэлдийг огтлоод төрийн сүлдээ гутаав" хэмээн бичсэн лоозон барьсан байв.
Улс төр
Г.Занданшатар: Парк болон бусад газрыг хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна
УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт боллоо.
Улс төр
ЕТГ-ын дарга Я.Содбаатар Ардчилсан намын удирдлагуудтай Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар уулзалт хийж, санал солилцлоо
Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, Ардчилсан намын Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нарт “Улс төрийн намын тухай” шинэчлэгдсэн хуулийн төслийн үзэл баримтлал болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. Тэрбээр нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, цаашид эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд бүх түвшинд хичээн зүтгэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Улс төр
"ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ" ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (06.03) өргөн мэдүүлэв. Энэхүү Хянан шалгах түр хороо нь хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, уг асуудлын талаар санал боловсруулах үүрэгтэй гэж тодотголоо.
Улс төр
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийг томиллоо
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.06.02) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.
Улс төр
Шадар сайд С.Амарсайхан: Махны экспорт хийж байгаа 17 үйлдвэрийг түр хаасан
Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна.
Улс төр
БНХАУ-ын Эрээн хотод хатуу хөл хорио тогтоолоо
Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж, 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр Covid-19-ийн 4 тохиолдол илэрч, хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргажээ
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төр хэмнэж байгаа ч эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй
Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажилласныхаа дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д очлоо. Ерөнхий сайд жилийн өмнө, буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд тус төвд ажиллаж, их засвар хийх төсвийг шийдэж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ажил хэрэг болж, засварынх нь ажил 60 гаруй хувьтай байна. Тодруулбал, ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгээгүй өнөөдрийг хүрчээ. Энэ оноос төрөх тасгуудыг олон улсын жишигт нийцэх их засварыг эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр жилийн хугацаанд тус төв иж бүрэн засвар хийж дуусгахаар төлөвлөж, мөн өргөтгөлийн болон Үр шилжүүлэн суулгах төвийн барилгыг шинээр барьж эхэлжээ.
Улс төр
Алдарт эхчүүдийн олонх нь 35-38 настай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.
Улс төр
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, АН-ын дарга Х.Баттулга юу өгүүлэв
-Бид 1990 оноос хойш 30 жил найзалсан. Муу сайнаа яривал бүгдийг л ярина. Том барьцаанд орчихсон байгаа гэж боддог. Э.Бат-Үүл бол том барьцаанд орсон. Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж “Э.Бат-Үүл С.Зоригийн хэргийн захиалагч гэж зарласан. Тэр хүнтэйгээ заргалдах ёстой биз дээ. Энэ чинь том гэмт хэрэг шүү дээ. “Найзыгаа алсан” гээд нөгөө намын хүн нь гүтгэчихлээ шүү дээ. 2017 онд Ерөнхийлөгч болоход АН УИХ-д цөөнхийн цөөнх гишүүнтэй. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгууль болоод хоёрхон гишүүн нэмэгдээд 11 болсон. Ерөнхий сайд нь нөгөө намынх. Дараа нь цар тахал гараад гадаад айлчлал таг. Ийм л нөхцөлд Ерөнхийлөгчийн албыг хашсан. Миний зөвлөх гэхээр хэдэн зуун хүн бий. Сая надтай өрсөлдсөн Ж.Батсуурь хүртэл миний зөвлөх байсан. Ж.Батсуурь зээл авбал бас надтай холбоотой болох уу. Намайг Ерөнхийлөгч байхад АН-ын есөн гишүүн л УИХ-д байсан. Би тэнд хүн тавих ямар ч боломжгүй албан тушаалд байсан.
Улс төр
Хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн Шадар сайд ахална
Засгийн газрын өнөөдрийн /2022-5-31/ хуралдаанаас хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой Шадар сайдаар ахлуулсан ХХААХҮЯ, ЭМЯ болон хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд уг ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахална.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эх хэлээ эрхэмлэн дээдэлж, цаг үеийнхээ мэдлэг оюуныг шингээн баяжуулж, ирээдүй хойчдоо өвлүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг
Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны академийн 40 гаруй эрдэмтний хамтран зохиосон “Монгол хэл судлал” 15 боть номын нээлт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.
Улс төр