Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Дуулиан дагуулсан сонгууль
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Монгол, Туркийн хамтарсан худалдааны танхимын цахим уулзалт боллоо
Монгол, Туркийн Хамтарсан Худалдааны танхимын цахим бага хурал 7 дугаар сарын 27-ны өдөр болов. Цахим бага хурлыг тус танхимын Туркийн талын дарга Эрсин Кашка, Монголын талын дарга С.Болдхэт нар ахалж, мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал нар үг хэлж оролцов. Тус цахим уулзалтад хоёр талаас аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир боловсруулах, эмийн зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 40 гаруй компаниуд оролцов.
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР: МАНАЙ БАНК САНХҮҮГИЙН ТОГТОЛЦООНД АРИЛЖАА, МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖСЭН ОРЧИН БИЙ БОЛЧИХЖЭЭ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Улс төр
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Улс төр
Хоёр настай хүүхдийг 10 дугаар сарын 1 хүртэл цэцэрлэгт авахгүй
Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
Улс төр
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 08 дугаар сарын 31-нийг дуустал сунгалаа
Улсын онцгой комиссын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх хугацаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг наймдугаар сард тусгай үүргийн нислэгээр татан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Улс төр
Турк Улсад буй монгол иргэдэд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүслээ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Элчин сайд Ахмет Язал Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран өргөжин хөгжиж буйг тэмдэглэв. Хоёр талын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлоод 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол, Туркийн худалдааны танхим хамтарсан уулзалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Улс төр
Ш. Батхүү нарын хэргийг шүүхэд шилжүүлэв
Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх, 2 дахь хэсэг / Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг //Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэг / Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж ажиллахыг санууллаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцаж, албаныханд үүрэг өглөө. Коронавирусийн хорио цээрээс өмнө өдөрт нүүрс тээврийн 1000-1300 машин хилээр нэвтэрдэг байжээ. Харин одоо өдөрт 500, түүнээс цөөн машин хил нэвтэрч байна.
Улс төр
Гадаадын 44 орноос өнөөдрийн байдлаар 14371 иргэн эх орондоо иржээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.
Улс төр
Шүүхээс С. Баярт 5 жил хорих ял оноож, 5 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь хураах шийдвэр гаргалаа
Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн билээ. Өнөөдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаар тэднийг гэм буруутайд тооцсон юм. Харин дөнгөж сая шүүхийн шийдвэрийг танилцуулллаа.
Улс төр
БНХАУ коронавирусийн эсрэг вакцин гаргавал богино хугацаанд Монголын талд нийлүүлэхийг хүсчээ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ оны 7 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Улс төр
Д.Сумъяабазар:Ерөнхий сайдтайгаа уулзалдаагүй 21 хонож байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг бусдад зодуулсан гэх мэдээлэл сошиал ертөнцөд хэсүүчилж байна. Тэр дундаа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас шанаа авсан гэх мэтээр бичих болсон билээ. Тэгвэл энэ мэдээлэлд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэлээ.
Улс төр
Д.Сарангэрэл: БҮГДЭЭРЭЭ ХОГГҮЙ САЙХАН АЯЛЦГААЯ
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хаягнаа ийнхүү бичжээ.
“Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Хур бороотой, зүлэг ногоо, цэцэг навч дэлгэрээд зуншлага сайхан байна. Монголчууд маань эх орноороо явж, амарч аялах дуртай. Тэр тусмаа дэлхий даяар коронавирус тархсан нь дотоодын аялал жуулчлалыг улам бүр нэмэгдүүлжээ.
Улс төр
НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО
Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг Улсын Онцгой комиссын даргаас өгсөнтэй холбоотойгоор хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газартаа өгөөд байна.
Улс төр