Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Дуулиан дагуулсан сонгууль
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
ОМ302 дугаартай нислэгийн 170 зорчигчийг авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос хөөрлөө
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон.
Энэ дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирэх юм. Эхний онгоц 12:50 цагт “Чингис” хаан улсын нисэх буудалд газардах хуваарьтай байсан. Гэвч МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийжээ.
Улс төр
Ө.ЭНХТҮВШИН: ХУУЛЬ НЬ 23 ЖИЛИЙН ӨМНӨ БАТЛАГДСАН БОЛОВЧ ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АЖИЛ ӨНӨӨДРИЙГ ХҮРГЭЛЭЭ
Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хамтран "Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл"-ийн 30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт АХБ-ны Монгол Улсын хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа.
Улс төр
У.Хүрэлсүх: Шинэ сэргэлтийн он жилүүд байх болно
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.02) хуралдаан 10.04 цагт 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан юм.
Улс төр
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонгож баталлаа
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.07.02) 12 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.
Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Батболд даргалан хуралдуулав.
Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа.
Улс төр
Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж дэмжив.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо ажилладаг.
Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна.
Шинээр бүрдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрхийн хугацааны анхны хуралдаан өнөөдөр (2020.07.02) 09 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны анхны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.
Улс төр
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон.
Энэ дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирнэ.
Улс төр
У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар дэмжлээ
МАН-ын Бага хурлын VII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох нь зүйтэй гэж үзсэн байгаа. Тодруулбал, гишүүдийн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Бага хурал 369 гишүүнтэй бөгөөд 189 нь хуралдаа биечлэн оролцож, 97 нь хөдөө орон нутгаас цахимаар оролцсон учир тус хурал 87.5 хувийн ирцтэй явагдсан гэсэн үг.
Улс төр
БҮЛГИЙН ДАРГААР Д.ГАНБАТ, УИХ-ЫН ДЭД ДАРГААР С.ОДОНТУЯАГ СОНГОВ
УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн дараа Ардчилсан намаас сонгогдсон гишүүд бүлгээ байгуулан анхны хуралдаанаа хийж, УИХ-ын дэд дарга болон бүлгийн дарга, дэд дарга нарын томилгоог шийдвэрлэв. Бүлгийн гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Д.Ганбат нарыг сонголоо
Улс төр
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард эх орондоо ирэх иргэдийн анхааралд:
• Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
Улс төр
Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
Улс төр
Шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган өнөөдөр (2020.06.30) 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ.
Улс төр
Х.Баттулга:Иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“УИХ-ын эрхэм гишүүд ээ!
Найм дахь удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.
Улс төр
Анхдугаар чуулган 12:00 цагт эхэлж, шинээр сонгогдсон төрийн түшээд тангараг өргөнө
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өчигдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан.
Тэгвэл өнөөдөр шинэ парламентын Анхдугаар чуулган төрийн ордонд 12:00 цагт хуралдахаар болсон байна. Тус чуулганаар шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх нь.
Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ
Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.
Улс төр
Аймаг, сумын баяр наадам долдугаар сарын 11-12-нд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг болно
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр "XIII зуун цогцолбор" газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө.
Улс төр