Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Дуулиан дагуулсан сонгууль
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа
Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
Гадаадын 44 орноос өнөөдрийн байдлаар 14371 иргэн эх орондоо иржээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.
Тодруулбал 40 удаагийн тусгай нислэгээр 44 орноос иргэдээ татан авсан бол 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэд, 07 дугаар сарын 28,29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэд, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 950 иргэн энэ сард эх орондоо ирнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
1 Сэтгэгдэл
Гацсан ахмад настан
*Татан авна гэдгийн тодорхойлолтыг хэлэх хүн байна уу? *5 шалгуур гэчиэхээд гэнэтхэн "бусад"гээд шалгуур гаргаж ирээд баахан хүмүүс татсан нь ямар учиртай юм?
2020.07.25