“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө
Улсын Их Хурал 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон тогтоолыг баталсан билээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.31/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Улс төр
Ш.АДЬШАА НАРЫН ГИШҮҮД ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХАА МЭДЭГДЛЭЭ
Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг УИХ-д байгуулагдлаа. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж мэдэгдсэн юм.
Улс төр
Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг анхааралдаа авч ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Улс төр
53 орноос 19437 иргэн эх орондоо иржээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19.437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.
Улс төр
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” –ийг хэрэгжүүлнэ
Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагаас (ЖАЙКА) ХНХЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх Хэлэлцүүлгийн тэмдэглэлд хоёр тал өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил олгогчдын ойлголт, хандлагыг өөрчлөх замаар нийгмийн оролцоог хангаж, бие даан амьдрах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Улс төр
Төр, хувийн хэвшлийнхэн 2020-2024 онд хэрхэн түншлэх асуудлаар бизнесмэнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал солилцлоо.
Улс төр
Ц.Ганзориг: Аймгуудын сургууль, цэцэрлэгүүд 9 дүгээр сарын 14-нөөс өдөр бүр танхимаар хичээллэнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгасан. Үүнтэй холбоотойгоор хичээл сургууль хэвийн хичээллэх эсэхээс авахуулаад эргэлзээтэй асуудлууд хүмүүсийн дунд үүсээд буй. Тэгвэл үүнд нь хариулт болгож Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.
Улс төр
НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны эхэнд 2016-2020 оны нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар, 2020 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын мэдээллийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өглөө.
Улс төр
Иргэд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах гэж банкинд дугаарлах шаардлагагүй болж байна
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд А.Ариунзаяа танилцуулав. Засгийн газар 2020 -2024 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилт тавиад байна. Энэ хүрээнд эхний ээлжинд төрийн байгууллагуудад байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжтай холбоотой үйлчилгээг 08 дугаар сарын 26-ны өдрөөс буюу маргаашаас цахим хэлбэрээр үзүүлж эхэлнэ.
Улс төр
Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж 2020 оны ургацын урьдчилсан балансын дүнгийн талаар сайд З.Мэндсайхан танилцуулав. Энэ онд 394 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаан буудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тос, 52.7 мянган га-д тэмжээлийн ургамал тариалсан байна.
Улс төр
ЗГ:ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫГ 9 ДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ СУНГАЛАА
Улсын онцгой комиссын 07 дугаар сарын 28-ны өдөр болсон хуралдааны шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Тэгвэл өнөөдөр болсон УОК-ын ээлжит хуралдаанаар дээрх хугацааг есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах санал гаргаж, УОК-ын гишүүд ч дэмжсэн байна. Тэгвэл энэхүү шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Гэсэн хэдий ч хичээл сургууль төлөвлөсний дагуу 9 дүгээр сарын 1-нээс эхлэх шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.
Улс төр
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг есдүгээр сарын 15 хүртэл сунгах санал гаргалаа
Улсын онцгой комиссын 07 дугаар сарын 28-ны өдөр болсон хуралдааны шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Тэгвэл өнөөдөр болсон УОК-ын ээлжит хуралдаанаар дээрх хугацааг есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах санал гаргаж, УОК-ын гишүүд ч дэмжсэн байна.
Улс төр
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:15 цагт Буянт-Ухаад газардана
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардах хуваарьтай.
Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150, нийт 263 иргэн эх орондоо ирнэ.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан.
Улс төр
Г.Занданшатар:Ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн заалтыг Ерөнхийлөгч ч санаачлаагүй, УИХ ч батлаагүйг хариуцлагатайгаар мэдэгдье
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд боллоо.
Улс төр