Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах гэж банкинд дугаарлах шаардлагагүй болж байна

Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд А.Ариунзаяа танилцуулав. Засгийн газар 2020 -2024 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилт тавиад байна. Энэ хүрээнд эхний ээлжинд төрийн байгууллагуудад байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжтай холбоотой үйлчилгээг 08 дугаар сарын 26-ны өдрөөс буюу маргаашаас цахим хэлбэрээр үзүүлж эхэлнэ. Ингэснээр иргэд олон баримт материал бүрдүүлэх, заавал халамжийн байгууллагад очих, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах гэж банкинд дугаарлах зэрэг шаардлагагүй болж байна. “Нийгмийн халамжийн нэгдсэн систем” нэвтэрснээр тухайн иргэн ehalamj.mn, ТҮЦ машин, ebarimt аппликейшн ашиглан халамжид хамрагдах хүсэлтээ гаргах, өргөдөл, хүсэлт нь хэрхэн шийдвэрлэгдэж байгаад хяналт тавих боломжтой. Тухайлбал 450 орчим мянган иргэн эхний ээлжинд “Насны хишиг”, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийн мөнгөө цахим системээр дамжуулан авна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

4 Сэтгэгдэл
Та яг одоо Нийгмийн халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -д цахимаар дансаа бүртгүүлээрэй. Ингэснээр “Насны хишиг”-ийн тэтгэмжээ банканд дугаарлахгүй шууд данс руугаа авах боломжтой. ГЭНЭЭ.
Та яг одоо Нийгмийн халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -д цахимаар дансаа бүртгүүлээрэй. Ингэснээр “Насны хишиг”-ийн тэтгэмжээ банканд дугаарлахгүй шууд данс руугаа авах боломжтой.
yj burtguulex ym
Yj burtguulex ym tsaximaar
yj burtguulex ym
Хамгийн их уншсан