Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Нийслэл хотын хөгжлийн төлөө УИХ-ын гишүүдийн Түр хороо байгуулагдаж байна
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзсан.
Улс төр
Говьсүмбэр аймагт вакцины нэгдүгээр тунд хамрагдалт 89,5 хувьтай байна
Аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 89.5 хувь, давтан тунд 25.2 хувь хамрагдаад байна. 50 хүн цар тахлын халдвар авсны 41-ийг нь аймагтаа эмчилж эдгээсэн. Өнөөдрийн байдлаар халдвар нэмж бүртгэгдээгүй, идэвхтэй голомтууд хумигдаж эхэлсэн тухай аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Од Монгол Улсын Шадар сайдад танилцуулав.
Улс төр
Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд дипломат цол олгох тухай зарлиг гаргалаа.
Улс төр
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцлоо. Эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн 23 нэр төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний болон амьсгалын аппаратыг энэ үеэр хүлээлгэн өгөв. Мөн ирэх сард багтаан хүчилтөрөгчийн бичил үйлдвэр байгуулж, яаралтай мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэн мэс заслын өрөөний вакуумжсан агааржуулалтын системийг шийдэж өгөхөө илэрхийллээ.
Улс төр
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна. Аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёл зэргийн нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав.
Улс төр
УОК:0-17 насны хүүхдээс хот хооронд зорчиход Ковид-19-ын шинжилгээ хийлгэхийг шаардахгүй
УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баталлаа.
Журмаар зохицуулагдах үйл ажиллагааны талаар УОК-ын гишүүн Ц.Ганзориг, НОК-ын гишүүн Т.Гантөмөр нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Улс төр
Чингис хот-Бэрх чиглэлийн автозамыг ирэх онд ашиглалтад оруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа автозам, тэр дундаа Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа.
Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолд оролцов
Билгийн тооллын XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 08-ны энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Агуйт уулын оргилд боллоо.
Улс төр
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой түр журмыг баталлаа
Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа.
Улс төр
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганд үг хэлэхдээ
Улс төр
Олимпийн эрх авсан тамирчдад нэг удаагийн тэтгэлэг олгоно
Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Эрх авсан болон Үндэсний шигшээ багийн тамирчдад нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгох, цалинг нь нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж хамтран ажиллахыг уриалав.
Улс төр
Отроор яваа иргэдийг вакцинжуулалтад хамруулахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо
Ковид-19 цар тахлын үед аймаг орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үнэлж дүгнэх, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутаг хариуцсан Ажлын хэсгүүдийг бүсчлэн байгуулжээ.
Улс төр
Ардчилсан намын тамганы маргааныг анхан шатны шүүхээс дахин хэлэлцэнэ
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас өнөөдөр Ардчилсан намын тамгатай холбоотой анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүллээ. Өмнө нь анхан шатны шүүхээс С.Эрдэнэд шинээр намын тамга, тэмдгийн дугаар олгосон УБЕГ-ын хууль бус шийдвэрийг түдгэлзүүлсэн байсан юм.
Улс төр
СТАНДАРТЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС ЭХЛҮҮЛНЭ
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа.
Монгол Улсад нийт 6540 стандарт мөрдөгдөж буйгаас 38 хувь буюу 2434-ийг нь олон улсын түвшинд хүргэжээ. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олон улсын 16 стандартыг үндэснийх болгож, Үндэсний 4 стандартыг шинээр боловсруулж баталсан байна.
Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.
Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.
Улс төр