Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намын тамганы маргааныг анхан шатны шүүхээс дахин хэлэлцэнэ

Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас өнөөдөр Ардчилсан намын тамгатай холбоотой анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүллээ. Өмнө нь анхан шатны шүүхээс С.Эрдэнэд шинээр намын тамга, тэмдгийн дугаар олгосон УБЕГ-ын хууль бус шийдвэрийг түдгэлзүүлсэн байсан юм.

Ингэснээр Ардчилсан намын тамга, тэмдэгтэй холбоотой маргаантай асуудал шийдэгдэхгүй бөгөөд анхан шатны шүүхээс хуулийн процесс дахин үргэлжлэх болж байна. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх анхан шатнаас эхлэх болж буй нь С.Эрдэнэ нар өнөөг хүртэл хууль бус тамгаар үйл ажиллагаа явуулж ирснийг баталж буй явдал гэж үзэж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан