Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сайжруулсан түлш болон ШТС-уудын түлш, шатахууны чанарыг тодорхойлох хяналт, шалгалт хийнэ

 

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар сайжруулсан түлшний хангалт нийлүүлэлтэд анхаарах, түлшний чанар, орц найрлага, норм норматив ямар байгааг лабораторийн нарийвчилсан шинжилгээнд оруулж өмнөх жилүүдтэй харьцуулан үнэлэх, түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын зуухнуудад суурилуулсан шүүлтүүрүүдийн ажиллагаанд хяналт шалгалт хийх, том оврын автобусуудын утаа шүүгч ажиллаж байгаа, эсэхийг шалгаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдлаа.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын тэргүүлсэн тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭХЯ, УУХҮЯ, Зам тээврийн яам, ЭМЯ, Соёлын яам, Авто тээврийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийтийн тээврийн газар зэрэг холбогдох бүх шатны байгууллагуудын төлөөлөл байгаа юм. Учир нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр нь зөвхөн сайжруулсан түлш, түүхий нүүрс төдий биш учраас шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байгаа бүхий л талын үүрэг оролцоотойгоор бодит байдлыг үнэлэн, цаашдын гарц шийдлийг эрэлхийлэхээр зорьж буй.

Шадар сайд өнөөдөр Ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ “Нэн түрүүнд ард иргэдийг угаартахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сайжруулсан түлшний хангалт нийлүүлэлтэд анхаарах, түлшний чанар, стандарт норм нормативыг шалгаж, лабораторийн нарийвчилсан шинжилгээнд хамруулах, түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын зуухнуудад суурилуулсан шүүлтүүрийг ажиллуулахад хяналт тавих хэрэгтэй байна” хэмээн үүрэг болголоо.

Ажлын хэсгийнхэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

• Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс дэх нам даралтын халаалтын зуухны янданд суурилуулсан утаа шүүгчийн ашиглалтад хяналт шалгалт хийх, шүүлтүүр ашиглагч байгууллагуудад ашиглалтын талаар заавар зөвлөгөө өгч сургалт зохион байгуулах;

• Нам даралтын халаалтын зуухны үйл ажиллагаа, түлшний чанарт хяналт тавих;

• Айл өрхийн ахуйн зориулалттай зууханд сайжруулсан шахмал түлш түлснээр ялгарч буй хаягдал утааны агаарын бохирдолд үзүүлж буй хувь хэмжээг үнэлэх, дүгнэлт боловсруулах;

• Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний түүхий эд, барьцаалдуулагч, мидлингийн чанарыг үнэлэх,

• Түүхий нүүрсний хяналтыг чангатгаж, сайжруулсан түлшний борлуулалтын тоог нэмэх;

• Нийтийн тээврийн тов оврын автобусанд суурилуулсан утаа шүүгч DPF төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж, заавар зөвлөмж өгөх;

• Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын менежментэд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт хийх;

• Нийслэлийн хэмжээн дэх ШТС-уудын түлш, шатахууны чанарыг тодорхойлох хяналт, шалгалт хийж, дүгнэлт боловсруулах;

• Нийтийн тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч хаягдал утааны найрлага дахь тортогжилтыг шүүх DPF төхөөрөмжүүдийн нэгдсэн тооллогыг хийж бүртгэлжүүлж ашиглалтад хяналт шалгалт хийх гэх мэт ажлууд багтжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан