ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Төв аймгийн Мөнгөнморьт сумын сайн малчин Д.Дэмбээнямынх 500 гаруй бухал өвсийг өөрсдөө бэлтгэжээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Төв аймгийн Мөнгөнморьт сумын малчин айл, өрхүүдээр орж, өвөлжилтийн нөхцөл байдал, вакцинжуулалтын зохион байгуулалтыг шалгаж ажиллалаа. Энэ жил өнтэй сайхан өвөл болж, мал сүргийн тарга тэвээрэг сайн байгааг нутгийн малчид онцолж байв.
Улс төр
Багануур дүүргийн оршин суугчдын 20 гаруй хувь нь вакцины IV тундаа хамрагджээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байна. Омикрон хувилбарын дэгдэлттэй холбоотой сүүлийн өдрүүдэд өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд тус төвд өнөөдрийн байдлаар 153 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэн хүнд 5, хүнд 30, хүндэвтэр 60 гаруй өвчтөн байгаа тул хүчилтөрөгчийн үйлдвэрийн хэрэгцээ их байгааг Шадар сайдад уламжилсныг нэн даруй шийдэхээ илэрхийлэв.
Улс төр
С.Амарсайхан: Сурагчдын амралтыг сунгах эсэхийг БШУЯ, ЭМЯ зөвлөлдөж Засгийн газарт саналаа оруулна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү?
Улс төр
Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ
Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх найм хоногт нийт 433 чингэлэг татан авлаа. Гаалийн хяналт, дуусаж иргэдэд олгосон 278, гүний гааль руу илгээсэн 63, гаалийн бүрдүүлэлт хийж буй 92 чингэлэг байна.
Улс төр
ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах эсэхийг ирэх долоо хоногт эцэслэнэ
УОК-ын Шуурхай ажлын хэсэг өчигдөр цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авах хариу арга хэмжээний тухай хэлэлцэн, санал солилцсоны дараа Шадар сайд ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өгсөн билээ.
Улс төр
ЦАГААН САРЫН БАЯРЫГ ЗӨВХӨН ГЭР ГЭРТЭЭ ТЭМДЭГЛЭХ САНАЛ ГАРГАВ
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авах хариу арга хэмжээний тухай хэлэлцэн, санал солилцон, Шадар сайд ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө.
Улс төр
Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.
Улс төр
Хилийн боомтууд, ачаа барааны нэвтрүүлэлтийн тухай мэдээллийг долоо хоногт хоёр удаа хүргэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын 196-р захирамжаар байгуулсан хилийн боомтууд дээрх экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсгийн хэрэгжүүлж байгаа ажил болон хилийн боомтуудаар чингэлэгтэй ачаа бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн мэдээллийг долоо хоногийн хоёр өдөр буюу мягмар, баасан гараг бүрийн 11:00 цагт ажлын хэсгээс олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг
Улс төр
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав.
Улс төр
Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Улс төр
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.
Улс төр
Ням гарагт нийт 57 чингэлэг бүхий 550 мянган тонн ачаа бараа Замын-Үүд боомтоор нэвтэрчээ
Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн.
Улс төр
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.01.14/ хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Улс төр
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Улс төр
Шадар сайд хилээр орж байгаа ачаатай чингэлгийн тоог нэмэх үүрэг өглөө
Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг цахимаар хуралдав.
Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд Зам-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Шадар сайдад хүргэлээ.
Улс төр