Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
ЦАГААН САРЫН БАЯРЫГ ЗӨВХӨН ГЭР ГЭРТЭЭ ТЭМДЭГЛЭХ САНАЛ ГАРГАВ


УОК-ын  Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авах хариу арга хэмжээний тухай хэлэлцэн, санал солилцон, Шадар сайд  ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө. 
Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Коронавируст халдварын 
өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар  мэдээлэл хүргэлээ. Тэрбээр мэдээлэлдээ ковидын омикрон хувилбарын тархалт нь эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтэн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушигний хатгалгаатай хавсарсан байгааг дурьдлаа. Мөн Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад  нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй байгаа буюу 0,7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг дурьдлаа. 
Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу  968,478 хүн хамрагдсан бол  нэмэлт IV тунд 36400 гаруй хүн тус тус хамрагджээ. ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, цахимаар золгох уриалгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн бүх сувгаар иргэдэд идэвхтэй түгээх, Ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа. 
Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хариу аргаа хэмжээний талаар танилцуулж, омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажилллах зорилгоор тандалтын баг, авто машины тоог нэмэгдүүлж байгааг мэдээллээ. 
Шадар сайд С.Амарсайхан Шуурхай ажлын хэсгийн гишүүдэд хандан, Цар тахлын мутацилагдсан Омикрон хувилбар дотоодод тархсантай холбогдуулан түүнтэй тэмцэх, даван туулах хариу арга хэмжээг  шуурхай авахыг сануулан, “хэвтэн эмчлүүлэгчдийн ор зохицуулалтыг УОК, Шадар сайд мэдэж зохицуулж байгаа”  гэдэг ташаа мэдээллийг залруулж, ЭМЯ, НЭМГ, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд олон нийтэд үнэн зөв бодит  мэдээлэл өгөх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор улсын хэмжээнд дэлгэсэн нь Дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад бага тоо юм. Тиймээс өвчтөнийг хэвтэн эмчлүүлэхдээ иргэдийг чирэгдүүлэлгүй, эрэмблэлтийг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй.  Мөн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажилла гэв. 
Цахим хурлын төгсгөлд Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа. 
 Ковидын омикрон хувилбараас урьдчилсан сэргийлэх арга зам, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зөвлөмж, иргэдийн асуусан асуултанд хариулах тусгай контентийг өдөрт 3-аас доошгүй удаа тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хандан түгээх 
 Төрийн байгуулагууд 0-5 настай хүүхэдтэй албан хаагч нарыг, мөн бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах тусгай хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх 
 Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, эмийн багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах
 Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасган иргэдэд төвөг чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах 
 Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийнсудалгааг гаргаж, тасалуудахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хянан зохицуулах газар хариуцан хэрэгжүүлэх 
 ков
 Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айл өрхөөр орж халдвар тараахгүй байх тухай уриалга, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

15 Сэтгэгдэл
irgen bvrtei ogdog mongoo ogood syrgyyli tsetserlegiig hoishlyylsan deer bh gj bodoj bn aa
ок
гадаа ч идэр 9-ийн хүйтэн тачигнаж байна, халдварт өвчин ч их байна сурагчдын хичээлийг хойшлуулах нь зөв шийдвэр шүү
0 zogsolt hiisen deerdee
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХИЧЭЭЛИЙГ 15 ХОНОГООР НЬ ХОЙШЛУУЛСАН НЬ ДЭЭРЭЭ ХАЛДВАРТ ОМИКРОН, КОРОНА, ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ МАШ ИХ БАЙНА ШҮҮ ДЭЭ ХҮҮХЭД ХАЛДВАР АВААД ӨВДӨӨД ЭХЭЛБЭЛ МАШ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ. ЭРҮҮЛ БАЙХАД СУРАХ ХОЖДОХГҮЙ ЭЭ
Хичээл сургалтыг хойшлуулсан нь дээр байхдаа. Эрүүл мэндээс илүү зүйл гэж юу байхав. Төр засгийнхаа гаргаж байгаа дүрэм журмыг иргэд чанд сахиж бмаар байна. Сая 12 сард аль ч газар албан байгууллага дэндүү задгай байлаа. Ухамсартай сэхээтэн багш нар нь хүртэл баахан уралдаан тэмцээн зохиож бөөгнөрөл үүсгээд л .... Нийгмийг манлайлагч соён гэгээрүүлэгч багш нар хүртэл ийм ухамсартай бхд бусад хүмүүс аргагүй юм даа
угнаасаа о зогсолт хийхгүйл болхүмүүс явдагаарааал явна бх даа
Орхон аймаг бүх сургуулиудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж багш нарыг 2-3 өдөр бөөгнүүлж тэмээнд оруулж зарим нь үзэж дэмж гэж цуглуулаад дараа нь сургууль дээрээ үлдсэн багш нарт зарим сургуулиуд нь тайлан тавиулж зарим нь суралт хийж халдварыг тараасан захиралуудад арга хэмжээ аваач
Demjij bn aa
Жирэмсэн ажилаа хийгээд ханиад нь томуу нь мэдэгдэхгүй өвдөж байхад тоож авахгүй ор байхгүй гэх юмаа
Хичээлээ түр хойшлуулсан нь дээрээ
0 зогсолт хийж халдвар хумьж авсан дээр шүү
Jiremsen ajilaa hiideg eejvvd yah we
Zohitsuulalt hiij juramaa batlaarai.
Zov sh dee. Gert zochin avahgui bol niiteeree haldvar tarahgui.
Хамгийн их уншсан