Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр

Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Улсын анхдугаар их хурал 1924 оны 9 дүгээр сарын 08-нд нийслэл хүрээнд нээгдэж, Халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцжээ. Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутанд санал нэгтэй баталжээ.

Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ. Ийнхүү Монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 102 жил болж байна. Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, бүгд найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм.

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ өдрөөс эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарсан юм. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юм. Үндсэн хуульд "... улсын дээд эрхийг жинхэнэ ардад..." эдлүүлж, "Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ" хэмээн заажээ.

Тиймдээ ч хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хууль мэндэлсэн баярыг монголчууд бид хотол олноороо тэмдэглэсээр олон жилийг үдэж байна. Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 1924 оны энэ өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг юм.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ.

УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсан юм. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын өдөрт тооцон нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Энэхүү түүхэн өдрийн баярын мэндийг та бүхэнд хүргэе!

1 Сэтгэгдэл
Миний бодлоор, бинар опцион (binary options) гэдэг нь яг л рулет тоглоом шиг зүйл; ялангуяа таны брокер таны өмнөөс хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн тохиолдолд бүр ч илүү тийм байдаг. Миний хувьд, миний өмнөөс хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн нэгэн залилангийн компанид бүх хөрөнгөө алдаж, их хэмжээний мөнгөөр хохирсон явдал үүнтэй холбоотой. Гэсэн хэдий ч, би тодорхой судалгаа хийсний эцэст "jbeespyhack" нэртэй хакеруудын бүлэгтэй холбогдсон юм. "jbeespyhack" нь энэ салбартаа үнэхээр мэргэжлийн түвшинд ажилладаг тул хийгдсэн гүйлгээнүүдэд нарийн шалгалт хийж, хэдхэн ажлын өдрийн дотор миний мөнгийг буцаан олж өгсөн. Хэрэв та биткойноо алдсан бол "jbeespyhack"-тай холбогдож болно; тэд танд биткойноо эргүүлэн авахад гарцаагүй туслах болно. Тэд энэ ажилдаа яг л эмч нар шиг маш чадварлаг хүмүүс юм. Та "jbeespyhack@gmail.com" хаягаар дамжуулан тэдэнтэй холбогдож, хулгайлагдсан хөрөнгөө буцаан авахад тусламж хүсэж болно. Тэд алдагдсан зүйлсээ эргүүлэн авахад тань туслах чин хүсэл эрмэлзэлтэй, мэргэжлийн багтай. jbeespyhack@gmail.com
Хамгийн их уншсан