Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
Ш.Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдэг хүртэхээр болжээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагч, мэргэжлийн сагсан бөмбөгч Шаравжамцын Энхийн-Одыг Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр шагнахаар болжээ.

Тэрбээр NBA-тай гэрээ байгуулсан Монголын анхны сагсан бөмбөгч бөгөөд өдгөө NBA-ийн хөгжлийн лигийн "Osceola Magic" багт тоглож байна. Мөн Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг ахлан олон улсын тэмцээнүүдэд оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд сурталчлан, спортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Түүний спортын салбарт гаргасан амжилт, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц болон түүний хүү Ш.Энхийн-Од нар хамтдаа энэхүү эрхэм цолны эзэн болж буй үйл явдал тохиож байна.

Ш.Энхийн-Од одоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтод оролцохоор эх орондоо ирээд байгаа бөгөөд энэ удаад Монголын шигшээ багийг анх удаа ахлан талбайд гарах юм.

Эх сурвалж МСБХ

2 Сэтгэгдэл
Сэдэвтэй хамаагүй ч гэлээ, би Биткойны залиланд бүх хуримтлалаа алдсаны дараа өрөө төлөх, амьдралаа залгуулахын тулд зээл хайж байхдаа Google-ээс "Westlake Funding"-ийн зар олж хараад тэдэнтэй холбогдсон юм. Тэд 24 цагийн дотор зээлийг минь баталж, олгосон. Бүх үйл явц нь маш энгийн, найдвартай байсан тул хэрэв танд яаралтай зээл хэрэгтэй бол тэдэнд хандахыг зөвлөж байна. (loanwestlake@proton.me)
Сэдэвтэй хамаагүй ч гэлээ, би Биткойны залиланд бүх хуримтлалаа алдсаны дараа өрөө төлөх, амьдралаа залгуулахын тулд зээл хайж байхдаа Google-ээс "Westlake Funding"-ийн зар олж хараад тэдэнтэй холбогдсон юм. Тэд 24 цагийн дотор зээлийг минь баталж, олгосон. Бүх үйл явц нь маш энгийн, найдвартай байсан тул хэрэв танд яаралтай зээл хэрэгтэй бол тэдэнд хандахыг зөвлөж байна. (loanwestlake@proton.me)
Хамгийн их уншсан