Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 320 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 320 мянган тонн нүүрсийг 37.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

✅ 1/3 коксжих нүүрс – 256.0 мянган тонныг 32.9 сая ам.доллароор амжилттай арилжааллаа. Арилжаанд 5 худалдан авагч компани оролцож, үнэ 31.0 ам.доллар буюу 31.7 хувиар өсөв.

✅ Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонныг 4.82 сая ам.доллароор амжилттай арилжааллаа. Арилжаанд 6 худалдан авагч компани оролцож, үнэ 10.2 ам.доллар буюу 13.5 хувиар өсөв.

2026 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 260 удаагийн арилжаагаар 17.9 сая тонн нүүрсийг 1.76 тэрбум ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2026 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалсан нүүрсний хэмжээ 1.6 дахин өсөж, 11.2 сая тонноос 17.9 сая тоннд хүрсэн бол арилжааны үнийн дүн 2.5 дахин өсөж, 696.4 сая ам.доллароос 1.76 тэрбум ам.долларт хүрээд байна.

1 Сэтгэгдэл
Сэдэвтэй хамаагүй ч гэлээ, би Биткойны залиланд бүх хуримтлалаа алдсаны дараа өрөө төлөх, амьдралаа залгуулахын тулд зээл хайж байхдаа Google-ээс "Westlake Funding"-ийн зар олж хараад тэдэнтэй холбогдсон юм. Тэд 24 цагийн дотор зээлийг минь баталж, олгосон. Бүх үйл явц нь маш энгийн, найдвартай байсан тул хэрэв танд яаралтай зээл хэрэгтэй бол тэдэнд хандахыг зөвлөж байна. (loanwestlake@proton.me)
Хамгийн их уншсан