Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Цэрэнбадралыг томилжээ

УИХ-ын чуулганы энэ сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний дагуу тэрбээр өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц ажлаа хүлээлгэн өгөхдөө Хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга Т.Цэрэнбадралд тамгыг гардуулан өгч, санхүүгийн зах зээлийн хөгжил, шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн онцлох ажлууд, хүрсэн үр дүнгийнхээ талаар танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд баг, хамт олонтойгоо хамтран ажиллаж, санхүүгийн зах зээлийн хөгжилд тодорхой ахиц, өөрчлөлт гаргаж чадлаа. Ялангуяа сүүлийн хоёр жилд санхүүгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажилласан. Үүний үр дүнд 2026 оны гуравдугаар улирлын байдлаар Хорооны зохицуулалттай салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 35 хувиар өсөж, 28.7 их наяд төгрөгт хүрсэн бол хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2025 оны эхэн үетэй харьцуулахад 28.5 хувиар нэмэгдэж, 16.7 их наяд төгрөгт хүрлээ.

Энэ хугацаанд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, санхүүжилтийн шинэ боломжуудыг бүрдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг бэхжүүлэхэд анхаарч ажиллалаа. Эдгээр нь санхүүгийн зах зээлийн тогтвортой, ил тод, хүртээмжтэй хөгжлийг дэмжих, цаашдын өсөлтийн суурийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал алхмууд байлаа” хэмээн онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга Т.Цэрэнбадрал үүний дараа санхүүгийн салбарын тогтвортой байдал, ирээдүйн өсөлт, хөгжлийн тулгуур болсон шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хариуцлагатай ажилласанд нь талархал илэрхийлээд, цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүссэн юм.

2 Сэтгэгдэл
Сэдэвтэй хамаагүй ч гэлээ, би Биткойны залиланд бүх хуримтлалаа алдсаны дараа өрөө төлөх, амьдралаа залгуулахын тулд зээл хайж байхдаа Google-ээс "Westlake Funding"-ийн зар олж хараад тэдэнтэй холбогдсон юм. Тэд 24 цагийн дотор зээлийг минь баталж, олгосон. Бүх үйл явц нь маш энгийн, найдвартай байсан тул хэрэв танд яаралтай зээл хэрэгтэй бол тэдэнд хандахыг зөвлөж байна. (loanwestlake@proton.me)
Сэдэвтэй хамаагүй ч гэлээ, би Биткойны залиланд бүх хуримтлалаа алдсаны дараа өрөө төлөх, амьдралаа залгуулахын тулд зээл хайж байхдаа Google-ээс "Westlake Funding"-ийн зар олж хараад тэдэнтэй холбогдсон юм. Тэд 24 цагийн дотор зээлийг минь баталж, олгосон. Бүх үйл явц нь маш энгийн, найдвартай байсан тул хэрэв танд яаралтай зээл хэрэгтэй бол тэдэнд хандахыг зөвлөж байна. (loanwestlake@proton.me)
Хамгийн их уншсан