Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулж, инфляцыг тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг онцоллоо.

Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг өдөөж буй хүчин зүйлсийг бууруулах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, банкны салбарын засаглал болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих арга хэмжээг тусгаад байна. Түүнчлэн Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, өөрийн хөрөнгийг нөхөх зорилгоор Засгийн газрын дунд, урт хугацаат тусгай үнэт цаасыг жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээгээр гаргах зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгажээ. Энэ нь төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлж, мөнгөний бодлогыг үндсэн зорилтынх нь хүрээнд үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Мөн төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, төв банкны үндсэн чиг үүрэгтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны чанаргүй активыг шийдвэрлэх хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх санхүүгийн нэгдсэн цахим орчныг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд инфляц, төсөв болон мөнгөний бодлогын уялдаа, ипотекийн зээлийн санхүүжилт, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Санал хураалтад оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

 

1 Сэтгэгдэл
Сайн байна уу? Бен (Ben) бол бусдад байхгүй, онцгой "мастер түлхүүр"-тэй, хакерын чиглэлээр мэргэшсэн, найдвартай мэргэжилтэн юм. Тэр юуг ч хакердаж чадна. Бид таны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, бүрэн хамгаалалтыг баталгаажуулдаг. Тэрээр хакертай холбоотой дараах ажлуудад хамгийн шилдэг нь: . Сургуулийн дүн өөрчлөх . Банкны гүйлгээ, мөнгөн дүн өөрчлөх . Аливаа роботыг хакердаж, удирдах . Мэдээллийн сан (database) хакердах . Эрүүгийн бүртгэл, ял шийтгэлийн түүхийг устгах 1- Facebook хакердах 2- Gmail хакердах 3- WhatsApp хакердах 4- Вэбсайт хакердах 5- Дуудлага хянах, мөрдөх 6- Хакерын сургалт (онлайн) 7- Утас хувилах (clone хийх) 8- Онлайн бүртгэл, мэдээлэл өөрчлөх 9- Хакердуулсан сошиал медиа хаягийг сэргээх 10- Их сургуулийн дүн өөрчлөх 11- Android болон iPhone утас хакердах 12- Twitter хакердах 13- Вэбсайт хакердах Хэрэв та дээр дурдсан үйлчилгээнүүд, тухайлбал сургуулийн дүн өөрчлөх зэрэгт мэргэшсэн, чадварлаг хакер хайж байгаа бол Түүнтэй холбогдоорой... И-мэйл: jbeespyhack@gmail.com – бичээд, асуудлаа шийдвэрлээрэй! Түүнд зурвас илгээж, юу хэрэгтэй байгаагаа болон тэр танд хэрхэн тусалж болохыг тайлбарлан бичээрэй. Тэр өдөрт 24 цагийн турш, үргэлж онлайн байдаг. Таны хүссэн ажлыг хэн ч илрүүлэх боломжгүй, төгс гүйцэтгэж өгнө. Тэр таны зурвасыг хүлээж байна! Түүний хийсэн ажил 100% илрэх боломжгүй бөгөөд тэр маш хурдан, найдвартай ажилладаг.
Хамгийн их уншсан