Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо Алтан цомын барилдаанд 7 баг өрсөлдөнө НДС: 11 дүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ ШУУД: 11 дүгээр сард шатахууны үнэ бага зэрэг буурах магадлалтай байна Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа “Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав "Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана Дараах чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орлоо
Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

ХАМТАРСАН ХУРАЛДААН: ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖЛЭЭ

📌 Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан өнөөдөр /2026.10.27/-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжлээ.

📌 Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн орлогыг нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан ч Засгийн газар иргэдээс санал авснаар 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар буцаах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн талаар Төсвийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав.

📌 Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар тодруулж, санал хэллээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан