Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо Алтан цомын барилдаанд 7 баг өрсөлдөнө НДС: 11 дүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ ШУУД: 11 дүгээр сард шатахууны үнэ бага зэрэг буурах магадлалтай байна Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа “Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав "Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана Дараах чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орлоо
БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төв (CFSA)-ийн дэд ерөнхий захирал Фан Юнсян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын талаас ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн тэргүүтэй холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон бол БНХАУ-ын талаас CFSA болон Өвөр Монголын ӨЗО-ны Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн төлөөлөгчид оролцов.

ХХААХҮЯ болон БНХАУ-ын  Үндэсний эрүүл мэндийн хорооны харьяа Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төв хооронд хооронд хүнсний аюулгүй байдал, Кодексын үйл ажиллагааны чиглэлээр техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг эрчимжүүлэх, цаашдын нарийвчилсан төлөвлөгөөг тохирохоор тус төлөөлөгчид энэ сарын 26–30-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж буй юм.

Уулзалтын үеэр ХХААХҮЯ-наас санамж бичгийн хүрээнд Кодексийн хамтын ажиллагаа, бүс нутгийн уламжлалт хүнсний эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийг чадавхжуулах, лабораторийн техникийн хөгжлийг нэмэгдүүлэх зэрэг таван чиглэлээр тодорхой саналуудыг дэвшүүллээ.

БНХАУ-ын   Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн (CFSA) дэд ерөнхий захирал, судлаач Фан Юнсян манай саналуудыг хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлэв. Талууд мөн хүнсний аюулгүй байдлын боломж, хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарт экспорт, импортын асуудлаар хамтын ажиллагааны байр сууриа илэрхийлэв.

Айлчлалын ирэх өдрүүдэд талууд хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг эцэслэн тохирохоос гадна ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн болон чацарганы тосны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцахаар төлөвлөөд байна. Хамтын ажиллагаа нь уламжлалт исэг сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд голлон чиглэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан