Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
Шахмал түлшийг борлуулалтын цэгүүдэд шуурхай хүргэх шаардлагатай байна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон холбогдох удирдлагууд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт ажиллаж, шахмал түлшний нөөц, түгээлт, борлуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллалаа. 

Энэ хүрээнд “Хотула” (Hotula) аппликэйшн ашиглан нийслэлийн түлш борлуулах 446 цэгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон цэгүүдэд газар дээр очиж ажиллахад түлшний нөөц бүрдсэн боловч зарим цэгт татан авалт, түгээлт шуурхай хийгдээгүй, нөөцийн хэмжээ харилцан адилгүй нөхцөл байдалтай байгаа нь тогтоогдов.

Тандалт судалгааны дүнг “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагуудад танилцуулж, түгээлт, борлуулалтын зохион байгуулалтыг сайжруулах асуудлаар хэлэлцэнэ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь албан даалгаврын хэрэгжилтэд үргэлжлүүлэн хяналт тавьж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг түлшээр тасралтгүй, хүртээмжтэй хангах замаар иргэдийн ая тухтай, дулаан өвөлжих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан