Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой уулзаж, хоёр орны нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён энэ онд Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр тал “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бататган бэхжүүлэх олон талт ажлуудыг хэрэгжүүлж байна.

Энэхүү төрийн айлчлалын хүрээнд гаргасан баримт бичгүүдэд тусгасан ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удахгүй болох Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан чухал ач холбогдолтойг уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тодотгов.

Энэ үеэр Монгол Улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр БНСУ-ын хорио цээр, чанар аюулгүй байдлын стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, Монгол Солонгосын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд БНСУ-ын банк, санхүүгийн байгууллагууд Монгол Улсад салбараа нээх боломж, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх механизм бүрдүүлэх болон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр хамтарсан замын зураглал боловсруулах зэрэг асуудлыг ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан