Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ

 

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Gangnam Grand Eye нүдний эмнэлэг нь нүдний төрөл бүрийн оношилгоо, эмчилгээ, хараа засах мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг юм.

МИАТ ТӨХК-ийн зорчигч та сүүлийн 3 сарын хугацаанд МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн бол нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан тус эмнэлгийн сонгогдсон үйлчилгээ, мэс засалд тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Үүнд:

Мэс заслын төлбөрийн хөнгөлөлт:

• Хараа засах мэс засал: ЛАСЕК (LASEK), ЛАСИК (LASIK), SMILE зэрэг мэс засалд 14–30%-ийн хөнгөлөлт.

• Болор солих мэс засал: Мэс заслын төлбөрт тусгай хөнгөлөлт.

Нэмэлт үйлчилгээ, урамшуулал:

• Мэс заслын дараах эхний нэг сарын хэрэглээний дусаалгыг үнэ төлбөргүй олгоно.

• Хараа засах мэс засал хийлгэх зорчигч ажлын өдрүүдэд 300,000 воны үнэ бүхий шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.

• PRP эмчилгээ: 100,000 воны үнэ бүхий үйлчилгээ.

• IPL эмчилгээ: 150,000 воны үнэ бүхий үйлчилгээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://miat.com/mn/1351/gangnam-grand-eye-clinic

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан