Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл-г хүлээн авч уулзлаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын Ерөнхий захирал Жан Бийгл 2026 оны 10 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргалтай “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (2025–2030) төсөл болон “Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах, урьдчилан сэргийлэх болон эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх нь” (2026–2027) төслийн хэрэгжилт, үр дүн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран ажиллаж, 2025–2030 онд хэрэгжиж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2026 оны есдүгээр сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хүний эрхэд суурилсан хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал “Цаашид бид харилцан итгэлцэл, үр дүнд чиглэсэн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, гэр бүлийн эрх, хамгааллыг сайжруулах чиглэлээр бодит үр дүн гаргана гэдэгт найдаж байна” гээд Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, тууштай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан