Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 57.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.1 (54.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 19.0 (65.8%) их наяд төгрөг, боловсруулах салбар 947.8 (15.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарыннийт үйлдвэрлэл 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.8 их наяд төгрөг болж өсөхөд металлын хүдэр олборлолтын
салбар 11.3 (72.2%) их наяд төгрөг, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 7.2 (62.4%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдрийн баяжмал, зэсийн аяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал болон чулуун нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 15.2 – 52.5 хувиар өсөж, харин хүрэн нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, мөнгөний баяжмал 0.1 – 38.4 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт цэвэр спирт, металл бэлдэц, цемент, самнасан ноолуур, гурил, шингэн сүү, шохой, ноолуурансүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.4 – 28.6 хувиар өсөж, харин цагаан архи, ус, ундаа жүүс, катодын зэс, малын мах, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.4 – 77.6 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 63.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.8 (55.9%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 21.8 (69.6%) их наяд төгрөгөөр өссөн нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 21.8 (69.6%) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 13.7 (74.7%) их наяд төгрөгөөр, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 7.7 (70.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад зах зээлд 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 48.1 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 36.0 хувийг нүүрс олборлолтын салбар, 59.9 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 1.5 хувийг газрын тос олборлолтын салбар, 2.7 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2026 оны 9 дүгээр сард 262.5 (2015=100) болж, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн байна.

























