Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Үүнээс зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг, орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байдаг. Эдгээр байгууллагын өвөлжилтийн бэлэн байдал, зээлээр олгогдсон машин техникийн эргэн төлөлтийн байдалд хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлээс хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийн хүрээнд Хот нийтийн аж ахуйн салбарт 2024-2026 онд тусгай зориулалтын 206 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийж, цэвэрлэгээ үйлчилгээнд гар ажиллагааг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажилласан юм.

2026-2027 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дээрх байгууллагуудын техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, давс бодис нөөцлөлт, хадгалалт, ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт нөөцлөлтийн байдалд хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. 2026-2027 оны өвөл Баянгол дүүрэг 1190 тонн давс, 700 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд 80 гаруй хувийг нь нөөцөлжээ.




























