Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Цэрэг татлагын товчооны нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, ажлын хэсгийн гишүүд, дүүргийн цэрэг татлагын товчооны удирдлагууд оролцлоо.

Нэгдсэн зөвлөгөөнийг нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ү.Ганболд удирдаж, товчооний гишүүдийн санал хүсэлтийг сонсож, харилцан тохиролцох асуудлуудыг шийдвэрлэн, холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байруудын мэдээллийг хүргэж байна.

Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр – 96 дугаар сургууль,

Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр – 14 дүгээр сургууль,

Сүхбаатар дүүргийны Цэрэг татлагын байр – 3 дугаар сургууль,

Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр – 83 дугаар сургууль,

Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр – 23 дугаар сургууль,

Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр – 34 дүгээр сургууль,

Налайх дүүргийн Цэрэг татлагын байр - “Эрдмийн оргил” сургууль

Багануур дүүргийн Цэрэг татлагын байр - Хүний хөгжлийн ордон

Багахангай дүүргийн Цэрэг татлагын байр - 91 дүгээр сургуульд тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.

Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Цээж зураг

-Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан