Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Энэхүү чуулга уулзалтыг санаачлан, Монгол Улсын Их Хурал болон Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо.

Дэлхийн 23 орны 88 эмэгтэй парламентч, нийт 32 орны 360 гаруй төлөөлөгч “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” сэдвийн дор туршлага, үзэл бодлоо хуваалцаж, шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмрийг хэрхэн бодит үр дүнд хүргэх талаар хэлэлцлээ.

Бид эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний мэдлэг, ур чадвар, манлайллыг бодлого, шийдвэрт бодитоор тусгах, тэгш боломжийг бүрдүүлэх, нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, олон улсын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. Мөн цахим орчин, хиймэл оюун ухаантай холбоотой шинэ сорилт, эрсдэлийг хамтдаа даван туулах шаардлагыг хөндсөн юм.

Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих нь шийдвэр гаргалтын чанар, нийгмийн хөгжил, иргэдийн сайн сайханд чухал ач холбогдолтой билээ.

Энэхүү чуулга уулзалт Монгол Улс эмэгтэйчүүдийн эрх, оролцоо, манлайллыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг бататгасан, үнэ цэнтэй индэр боллоо. Чуулга уулзалтын үр дүнгийн баримт бичгийг Олон улсын парламентын холбоонд хүргүүлнэ.

Улаанбаатар хотоос эхэлсэн энэхүү яриа хэлэлцүүлэг цаашид бодит ажил хэрэг болж, улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэн, ард иргэдийн сайн сайханд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан