2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын айл өрхийн хэрэглээнд зориулж "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн уурхайн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлшийг нийлүүлж байна.
Халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 446 цэгээр Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна.
Тодруулбал,Баянгол дүүрэгт борлуулалтын 17 цэгээр угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн шахмал түлш худалдан борлуулж байна. Чингэлтэй дүүрэгт шахмал түлшний борлуулалтын 58 цэг ажиллаж, угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн шахмал түлшийг худалдан борлуулж байна.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт шахмал түлшний борлуулалтын хамгийн олон цэг буюу 165 цэг ажиллаж байгаа аж. Харин Баянзүрх дүүрэгт шахмал түлшний борлуулалтын 109 цэг нь түлшийг худалдан борлуулж байгаа юм байна.
























