Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар  хороо, Бурхантын хошуу, Баянголын Дуган хийдийн орчимд баавгай айлын гэр рүү дайрч нэг хүнийг барьж, нэг хүнийг гэмтээсэн.

Үүнтэй холбоотойгоор НОБГ болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэл хийлээ.

НОБГ-ын мэдээлснээр нийслэлд баавгай орж ирсэн тохиолдол 2018 онд хоёр, 2019 онд нэг бүртгэгдэж байсан.. Үүнээс хойш нийслэлд баавгай үзэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Харин 2026 онд нийслэлд баавгай үзэгдсэн гэх 28 дуудлага бүртгэгдсэнээс дөрөв нь андуурал байсан бөгөөд зарим тохиолдолд AI-аар бүтээсэн баавгайн зураг ашигласан нь тогтоогджээ.
Орон нутагт баавгай гэр орон руу дайрч, сүйтгэсэн 80 орчим тохиолдол, мөн мал, үхэр рүү дайрсан 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

БОУАӨЯ-ны газрын дарга Т. Балжинням“ Суурьшлын бүсэд ойртсон баавгайн 80 хувь нь бамбарууш дагуулж орж байна. Монгол Улсын Засгийн газар БОУАӨЯ-наас баавгай холбоотой асуудал дээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Засгийн газрын нөөц сангаас тэрбум 88 сая төгрөгийг гаргаж, зүү шидэгч буу худалдан авахын зэрэгцээ орон нутагт ажиллаж буй алба хаагчдын шатахуун, томилолтын зардалд зарцуулж байгаа.

Мөн орон нутгийн Засаг даргын тамгын газар байгаль орчны газар болон бусад холбогдох газруудад баавгай орж ирсэн эрсдэл үүсгэж байгаа аймгуудад  мэдээлэл зөвлөмжийг тогтмол хүргэж байна. Мөн амьтны тухай хуулийн 35.1, Эргүүгийн тухай хуулийн 4.1-т заасны дагуу тухай баавгайг ангах зөвшөөрлийг олгож байгаа.

Өнөөдрийн байдлаар найман аймагт 27 зөвшөөрөл олгосон. Баавгайг агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаа баавгай агнасан. Агнасан баавгайд задлан шинжилгээ хийж байгаа. Тухайлбал, Хэнтий аймгийн лабораторид баавгайд хийсэн задлан шинжилгээгээр ходоодонд нь хоол тэжээл, эрдэс бодис байхгүй байсан нь тогтоогдсон.

Баавгай Монгол Улсын хэмжээнд нэн ховор амьтны тоонд ордог учраас хуулийн дагуу агнах зөвшөөрөл олгож байгаа. Монгол Улсад 1986 онд баавгай тооллого хийж байсан. Баавгай болон бусад зэрлэг амьтны тооллогыг Биологийн хүрээлэнгийн эрдэмтний аргачлалаар тооллож, цаашид авах арга хэмжээ ажиллана.

Энэ жил самар түүх зөвшөөрлийг зөвхөн Өвөрхангай аймгийн нэг суманд ахуйн зориулалтаар олгож, 200 тонн самар түүх зөвшөөрөл өгсөн байна. Иймээс иргэдийг ой, уулын бүс болон суурьшлын бүсийн ойролцоо зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан