Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно

Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-ны өдөр 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.

Энэхүү барилдааныг “Грийн шоу продакшн”-ны 10 жилийн ой, “Хийморь” төслийн 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Монгол үндэсний өв соёлыг Монгол туургатны улсуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах зорилготой энтертайнмент шоу, багийн халз барилдаан юм.

ӨМӨЗО-ны энэ цагийн шилдэг, хүчит бөхчүүд багаараа анх удаа Монгол улсад ирэх гэж байна.

Монгол Улсаас оролцож буй хүчит бөхчүүдээ танилцуулъя

  • Ховд аймгийн Буянт сумын харъяат Улсын Аварга О.Хангай

  • Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат Улсын Арслан Ц.Бямба-Отгон

  • Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат Улсын Заан Д.Хүдэрбулга

  • Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Улсын Харцага Б.Зоригтбаатар

  • Булган аймгийн Орхон сумын харъяат Улсын Начин Э.Сумъяабат

  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Аймгийн хурц Арслан Н.Өсөхбаяр

Screenshot 2026-10-06 094213

Айлчлан ирж буй Өвөр Монгол ахан дүүсээ танилцуулбал

  • ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны харъяат Х.Үндэс /1024-т 2 удаа, 512-т 1 удаа түрүүлсэн/

  • ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны харъяат С.Эрхэмсүлд /512-т 4 удаа түрүүлсэн/

  • ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошууны харъяат У.Төрцацрал /512-т 3 удаа түрүүлсэн/

  • ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Уулын авганар хошууны харъяат Э.Мэргэнбилэг /512-т 1 удаа түрүүлсэн/

  • ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харъяат Х.Давхарбаяр /512-т 1 удаа түрүүлсэн/

  • ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харъяат Х.Бөхбаяр /512-т 1 удаа түрүүлсэн/

Screenshot 2026-10-06 094156

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан