Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлгийг нь гардууллаа. Бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж, энэ онд 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2026 оны хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны, мэргэжлийн чиглэл харгалзахгүй 2,000 гаруй оюутан материалаа ирүүлсэн. Гурван шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 16 их, дээд сургуулийн 28 мэргэжлийн чиглэлийн шилдэг 100 оюутныг тодруулжээ. Голомт банк оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн бодит туслалцаа үзүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2003 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Хөтөлбөрийн онцлог нь сургалтын тэтгэлэг олгохоос гадна оюутнуудад Голомт банканд мэргэжлийн чиглэлийн дагуу бүтэн болон хагас цагаар ажиллах боломжийг санал болгодог. Ингэснээр оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжиж, ажлын туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд 2,100 гаруй оюутанд нийт 1.7 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоод байна.

 

image
image
image
image
image
image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан