Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Прокурорын зөвшөөрөлгүй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй тухай АТГ-аас мэдээлэв.
Харин энэ талаар Л.Хосбаяр өнөөдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "АТГ-т эрхэлж байсан ажлынхаа хүрээнд би тодруулгаа өгсөн. Өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22.1-т заасан ангиллаар татагдсан зүйл байхгүй." гэжээ.
Тэрбээр Нийслэлийн Засаг даргын орлогчоос гадна нийслэлийн мега төслүүдийн санхүүжилтийн бүтцийг боловсруулдаг “Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. Мөн одоогоор Нийслэлийн замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа билээ.

























