Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ -ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзав.


Монгол Улсын хувьд "COP17" бага хурлын амжилтыг бодитоор хэрэгжүүлэх үйл ажиллагаагаар дүгнэнэ. Иймд COP17 бага хурлын амлалтуудыг цөлжилт, газрын доройтол, элсэн болон шороон шуурганы асуудлаарх урт хугацааны бүс нутгийн хамтын ажиллагаа, бодит үйл үр дүн  болгоход НҮБ-ын АНДЭЗНК-ыг чухал түнш гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ. 

НҮБ-ын АНДЭЗНК нь Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан олон чухал арга хэмжээ, санаачилгад идэвхтэй оролцож, тууштай дэмжлэг үзүүлж ирсэн. Тус байгууллагын идэвхтэй оролцоо нь Монгол Улсад зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалт, бодлогын хэлэлцүүлэг, бүс нутгийн санаачилгуудад өндөр ач холбогдолтойг онцлов.

Өнөөдөр Зүүн хойд Азийн бүс нутагт элс ба шороон шуурганы асуудлыг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-ын АНДЭЗНК-тай хамтран хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газар болон хамтарсан санаачилгыг танилцууллаа. Энэхүү санаачилга нь зөвхөн судалгаа, хэлэлцүүлгийн түвшинд бус бүс нутгийн хамтын ажиллагааны тодорхой механизм бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан