Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна

 

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Хэнтий аймагт уул уурхайн 28 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 94.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Жаргалтхаан–Өмнөдэлгэр чиглэлийн авто замаас Биндэр сум хүртэлх 152.5 км хатуу хучилттай авто замын төслийн багц 2, багц 5-ын санхүүжилтийг ирэх оны төсөвт багтаах, Батширээт суманд Гал унтраах салбар анги, Бор-Өндөр суманд Гал унтраах, аврах ангийн барилга шинээр барих, аймгийн төвд баригдаад гацсан дулааны станцын барилгын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг Хэнтий аймгийн засаг дарга Д.Аюурбунь танилцууллаа. Шадар сайд Н.Номтойбаяр аймаг, орон нутгуудад санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлж, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлаа өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байх тогтолцоонд шилжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг тодотгов. Тэрбээр, 10 аймагт баригдаад зогсонги байдалд байгаа дулааны станцын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ашиглалтад оруулах эсвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх гэх зэрэг аргачлалуудыг Засгийн газар тодорхойлон ажиллаж буйг дурдлаа. 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр онцгой байдлын байгууллагууд зөвхөн улсын төсөв хүлээх бус хувийн хэвшилтэй хамтрах, өөрсдийн санхүүжилтээр техник, тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчилдэг байх эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ.  Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслөөр орон нутгууд газар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр эдийн засгийн таатай орчныг хөрөнгө оруулагчдад бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ гэлээ. 

Түүнчлэн, мал тооллогын бодит байдлыг хангаж, малын тоо толгой, үүлдэр, ашиг шимийн онцлогийг нарийвчлан бүртгэсэн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, газар ашиглалт, бэлчээр, уул уурхайн ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийг бий болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.

 

2 Сэтгэгдэл
Umnedelger-Binderiin bus Tumentogt-Bayanzurhees-Ovoo-Berhiin avtobus zamiin tavibal zuun bus nutgiin hugjild iluu ugeejtei dee Bugdiig shiner hiihgui bol "taming tavi"-Iim zasaad hezee choligtoi yum bolohgui gej mergejiltnuud ugdeg yum bilee shuu
HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
Хамгийн их уншсан