Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар  сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэмэгдэж, халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, наршилтаас сэргийлэхийг зөвлөж байна.

Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. 

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан, хур тунадас Дундговь, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд олон жилийн дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

1 Сэтгэгдэл
HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
Хамгийн их уншсан